Иргэдтэй хамтран угсармал орон сууц дулаалан, шинэчлэх дэд хөтөлбөр боловсрууллаа
- schedule 2014 оны 11 сарын 7
- chat_bubble 0
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр”-ийг танилцуулж, хэлэлцлээ.
Уг хөтөлбөрийг Улаанбааар хотын Захирагчийн ажлын алба боловсруулсан бөшөөд хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
”Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилгууд нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа тооцоо гарчээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж гадна хашлага хийцийг дулаалсанаар дулааны алдагдалгүй болохоос гадна эрчим хүч 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн хэмнэлттэй. Дулааны эрчим хүчийг хэмнэснээр 3,4 хорооллын хэмжээний орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах эх үүсвэр бүхий нөөц үлдэнэ. Энэ нөөцөөр дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой гэж тооцож байгаа юм. Мөн барилгын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийнэ.” гэлээ
Харин хөтөлбөрийн санхүүжилтын тооцоог хийсэн “Хас банк”-ны зүгээс “Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийхэд иргэдийн оролцоо чухал. Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах хэрэгтэй. Санхүүжилтийг нийслэл дангаараа хариуцахад хүндрэлтэй” гэдгийг хэлсэн юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Оршин суугчид дулаан тохилог орчинд амьдрах нөхцлөө бүрдүүлэх учраас угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг дэмжих шаардлагатай” гээд Нийслэлийн ИТХ-ын Тэрргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...