1.2 тэрбум ам.долларын үнэтэй супер компьютер
- schedule 2015 оны 5 сарын 16
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн үнэтэй 10 супер компьютер
Хүн төрөлхтөн 1946 онд анхныхаа компьютерийг угсарчээ. Энэ бол Манчестер хотын Виктори их сургуулийн угсарсан Марк-1 компьютер юм.
Харин анхны супер компьютер болох "Атлас"-ыг 1962 онд угсарсан гэнэ. Мөн л Манчестер хотын их сургуульд бий болгосон байна. Супер компьютер нь хүчин чадал өндөртэй хэдий ч түүнийгээ дагаад овор хэмжээ ихтэй, суурин компьютер байж.
Өнөө үед компьютерийн хөгжил асар худацтай явагдаж байгаа ба хэрэглээний компьютерүүд таван жилийн дотор хуучирч, гологдож байгаа.
Суперкомпьютерийн хүчин чадлыг петафлоп (PetaFLOPS)-ийн нэгжээр хэмжинэ. Энэ нь супер компьютерийг тодорхойлох гол хэмжүүр ба секундэд хэдэн зуун тэрбум тооцоолол хийх буюу мянган их наяд үйлдэл хийх чадварыг илтгэнэ. 1 петафлоп гэдэг 1015 (1,000,000,000,000,000 - кватриллион - монголоор тунамал) -тай тэнцүү.
Ийм "аймаар" хүчтэй компьютерүүдийг сансар, огторгуй, одон орон, атом цөмийн технологи, дэлхийн дулаарал, цаг агаарын тухай таамаглал гаргахад, нано технологи, цэрэг арми, гэх мэт өндөр хүчин чадал хурд шаардсан зүйлсийг судлах зорилгоор бүтээдэг байна.
Бээжингийн компьютерийн судалгааны төвийн (Beijing Computing Center) шинжээч судлаачдын тооцоо дүгнэлтээр өнөөгийн суперкомпьютерийн төвүүд хүчин чадлынхаа багахан хэсгийг л ашиглаж байгаа гэжээ. Бас, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөсөрсөн суперкомпьютерүүд 5 жилийн дараа гэхэд ямар ч хэрэггүй хуучирсан хог болно хэмээжээ.
Учир нь улс орнууд хамгийн хүчирхэг хурдтай супер компьютертэй болохын тулд өөр хоорондоо дэвшилтэт техник, технологийнхоо давуу чадлыг харуулан олон тэрбум ам.долларын хөрөнгө /харилцан адилгүй ч/ хаян өрсөлдөцгөөх болсон. Ингэснээр бүрэн хүчин чадлыг нь ашиглаж чаддаггүй олон зуун супер компьютерүүд бий болжээ.
Олон улсын супер компьютерийн конференцээс1993 оноос эхлэн жил бүр дэлхийн хамгийн шилдэг 500 супер компьютерийн жагсаалтыг гаргадаг болжээ. Энэ жагсаалтыг Хятадын "Тианхэ-2" буюу секундэд 33.86 петафлоп үйлдэл хийх чадвартай компьютер тэргүүлж байна.
Компьютерийн хэмжигдэхүүн
Name |
Abbr. |
FLOPS |
---|---|---|
kiloFLOPS |
kFLOPS |
103 |
megaFLOPS |
MFLOPS |
106 |
gigaFLOPS |
GFLOPS |
109 |
teraFLOPS |
TFLOPS |
1012 |
petaFLOPS |
PFLOPS |
1015 |
exaFLOPS |
EFLOPS |
1018 |
zettaFLOPS |
ZFLOPS |
1021 |
yottaFLOPS |
YFLOPS |
1024 |
Prefixes for multiples of bits (b) or bytes (B) |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
Ингээд энэ удаад хамгийн хүчирхэг биш хамгийн их өртгөөр бүтсэн супер компьютерийг танилцуулъя.
10. «IBM Roadrunner» (АНУ) – 100 сая ам.доллар
"Roadrunner"-ийг АНУ-ын Нью-Мексико муж дахь Лос-Аламосийн үндэсний лабораторид (Los Alamos National Laboratory) IBM компани бүтээсэн. 2008 онд ашиглалтад орж 1.7 петафлопс оргил тооцоолол гүйцэтгэжээ.
2008 оны 5-р сарын 25-нд 1.026 петафлопс үйлдэл гүйцэтгэж 1 петафлопоос давсан үйлдэл хийсэн анхны суперкомпьютер болсон байна. Мөн оныхоо 11-р сард 1.456 петафлоп үйлдэл гүйцэтгэж топ 500 суперкомпьютерийн манлайллаа баталгаажуулжээ.
"IBM Roadrunner" супер компьютер 103.6 терабайт санах ойтой, 1,000,000 терабайт багтаамжтай, 296 секц тавиур бүхий 560 м.кв талбайг хамардаг.
9. «Vulcan BlueGene/Q» (АНУ) – 100 сая ам.доллар
АНУ-ын Эрчим хүчний яамны захиалгаар IBM компани Калифорнийн Ливерморе хотын Эрнэст Лоуренсийн (Lawrence Livermore National Laboratory) үндэсний лабораторид бүтээсэн. "Vulcan" суперкомпьютерийн үзүүлсэн хурдны оргил нь 5 петафлоп байгаа нь дэлхийд 9-рт орох амжилт. АНУ-ын электроникийн аварга IBM компани дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерийн ихэнхийг үйлдвэрлэсэн байдаг.
IBM компанийн "Vulcan BlueGene/Q" суперкомпьютер нь бага эрчим хүчээр, өндөр хурдыг үзүүлэх "BlueGene/L", "BlueGene/P" супер компьютерийн дараахь гурав дахь шатны төсөл юм.
"Vulcan BlueGene/Q"-ыг 2013 онд ашиглалта оруулсан ба Эрнест Лоуренсийн Лавиморийн Үндэсний лабораторт биологи, плазмын физик, уур амьсгал, молекулын систем, шингэн механик зэрэг нарийн төвөгтэй судалгаа тооцоонд ашиглаж байна. Мөн Эрчим хүчний яам болон Үндэсний цөмийн аюулгүй байдлын захиргаа (National Nuclear Security Administration)-ны үйл ажиллагаанд ашиглаж байна.
8. «SuperMUC» (Герман) – 111 сая ам.доллар
"SuperMUC" супер компьютерийг Мюнхений ойролцоох Баварийн Шинжлэх ухааны академийн дэргэдэх Лейпцигийн төвд (Leibniz Supercomputing Centre) бүтээн ашиглаж байна. 340 терабайт санах ой, 15 петабайт багтаамжтай.
Одоогийн байдлаар "SuperMUC" оргил хурдын үзүүлэлт нь 3 петафлоп ба дэлхийн 14 дэх хурдан суперкомпьютер. Анх 2013 онд 10-р байранд орох хурдыг үзүүлсэн байна. Гэвч техник техноогийн хөгжлөөс шалтгаалан энэ байраа алдсан. Гэхдээ Германы хоёр дахь хурдан супер компьютер (түүний өмнө дэлхийн 8 дахь хурдан JUQUEEN супер компьютер ордог) байсаар байна.
"SuperMUC"-ийн нэг онцлог нь хөргөлтийн систем нь /"Aquasar"/ халуун ус ашигладаг ба энэ нь эрчим хүчний хэрэглээг 40 хувиар буруулдаг гэнэ.
"SuperMUC"-ийг Европын эрдэмтэд анагаах ухаан, астрофизик, квант хродинамик, тооцооллын шингэн динамик, эрүүл мэнд-биологийн ухаан, химийн тооцоолол, геномын дүн шинжилгээ хийх, газар хөдлөлтийн симуляци зэрэг шинжлэх ухааны олон салбаруудад ашиглаж байна.
7. «Trinity» (АНУ) – 174 сая ам.доллар
"Trinity" бол хойшид үр дүнтэй ашиглагдана хэмээн үзэж байгаа үнэтэй супер компьютерүүдийн нэг. АНУ-ын Засгийн газар Cray компанитай Үндэсний цөмийн аюулгүй байдлын газарт зориулан "Cray XC" супер компьютер бүтээх 174 сая ам.долларын гэрээг үзэглэсэн байна.
"Trinity" /Гурвал/ нь АНУ-ын цөмийн зэвсгийн талаарх бүхий л /пуужин, аюулгүй байдал, үр ашигтай болгох, сайжруулах найдвартай болгох, тооцолох шинжлэх, дүгнэх г.м/ тоцооллуудыг хийх аж.
6. «Sequoia BlueGene/Q» (АНУ) – 250 сая ам.доллар
IBM компанийн "BlueGene/Q" ангиллын сайжруулсан супер компьютер "Sequoia"-г Үндэсний цөмийн аюулгүй байдлын газарт зориулан бүтээжээ. 2012 онд Эрнест Лоуренсийн нэрэмжит Ливерморийн үндэсний лабораторид угсарсан "Sequoia" дэлхийн хамгийн хурдан хүчирхэг суперкомпьютерээр шалгарч "Топ 500" жагсаалтыг манлайлсан.
Одоо дэлхийд чансаагаараа 3-р орж байгаа уг компьютер 20 петафлоп үзүүлэлттэй буюу секундэд 20 их наяд тооцоолол хийх хүчин чадалтай гэнэ.
Sequoia 10 петафлоп үзүүлэлтийг давсан анхны суперкомпьютер. Систем шинжлэх ухааны программуудын дээд амжилтыг эвдэхээр ашиглагдаж байна. Жишээ нь, "Кардиод код нь» (Cardioid код) нь - төсөл: хүний зүрхний электрофизиолог загварчлал /симуляци/ энэ цаг үед 12 петафлопд хүрч байна. Суперкомпьютер мэдээж хэрэг цөмийн зэвсэг одон, эрчим хүч, хүний геном, уур амьсгалын өөрчлөлт зэргүүдийг судлахад ашиглагдаж байгаа.
5. «ASC Purple» - «BlueGene/L» (АНУ) – 290 сая ам.доллар
Эдгээр нь хос компьютер юм. 2002 онд АНУ-ын Эрчим хүчний яам 290 сая ам.долларын өртөгөөр IBM-д захиалан хийлгэхээ мэдэгдсэн байдаг аж. Тэд Эрнест Лоуренсийн нэрэмжит Ливерморийн Үндэсний лабораторид 2005 оноос ашиглаж байгаад 2010 онд ашиглалтаас гаргажээ.
Өнөө үед «ASC Purple» "ТОП 500" жагсаалтын 66-д орох амжилтыг үзүүлж байна. Харин «BlueGene/L» нь дэлхийн хамгийн хүчтэй 10 супер компьютерийн жагсаалтад 4-т орсон байдаг. «BlueGene/Q»-тай харьцуулахад хурд чадал муутай хуучирсан эд.
«ASCI Purple» АНУ-ын Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдлагын газарт эрчим хүчний тооцоолох мэдээлэл, загварчлал, урьдчилан таамаглах тав дахь үеийн хөтөлбөрт ашиглагдаж байжээ. Үй олноор хөнөөх зэвсгийн тест загварчлалыг гаргаж тооцоолдог гэсэн үг.
Системийн санах ой нь 50 терабайт, нийт дискний багтаамж 2 петабайт, нийт 12.544 POWER5 микропроцессор агуулсан ба IBM-AIX 5L үйлдлийн системээр ажилладаг. Компьютерийн хөргөлт ба ажиллагаанд 7.5 МВт цахилгаан хэрэглэдэг. Онолын хувьд боловсруулалт хурд 100 терафлоп.
«BlueGene / L" нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилан таамаглах, түүнчлэн агаар мандал, бохирдлын нягтаршил хоорондын харилцан үйлчлэлийн судалгаа зэрэг шинжлэх ухааны чухал ач холбогдолтой судалгаа хийж байсан.
«ASCI Purple», находившийся в Ливерморской национальной лаборатории имени Эрнеста Лоуренса, был построен в рамках пятого этапа программы Прогнозного моделирования и вычислительной обработки данных Министерства энергетики США и Национальной администрации по ядерной безопасности. Он был создан для симуляции и замены реальных испытаний оружия массового уничтожения. «BlueGene/L» использовался в таких важных научных сферах как прогнозирование глобального изменения климата, а также изучение взаимодействия между плотностью атмосферы и загрязнением.
Дээрх хоёр компьютерийг 2002 онд хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр хамтран ашиглаж эхэлсэн байдаг. Нийт өртөг нь 290 сая ам.доллар.
4. «Sierra» - «Summit» (АНУ) – 325 сая ам.доллар
«Nvidia» болон «IBM» компаниуд АНУ-ын технологийн хөгжил, эрдэм шинжилгээ, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын, суперкомпьютеруудын салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалж байхад байнга тусалдаг бөгөөд удахгүй "Тианхэ-2" /Хятад/-т алдсан байр суурийг нь эргүүлэн авахад туслах гэнэ.
«IBM Power Servers», «Nvidia» «Tesla» компаниудын угсарч буй «Sierra» ба «Summit» хос суперкомпьютер 2017 онд бэлэн болох аж. «Sierra» секундэд 55 петафлоп үзүүлэлттэй Хятадын компьютерийн хүчи чадлаас бараг хоёр дахин буюу 100 петафлоп байх гэнэ. «Summit»-тай нэгдснээр 300 петафлоп хүрэх аж.
3. «Tianhe-2» (Хятад) – 390 сая ам.доллар
Бидний дээр дахин дахин дурдаад байгаа Хятадын «Tianhe-2" (орчуулбал Сүүн зам гэсэн үг ) бол одоогоор ашиглагдаж байгаа дэлхийн хамгийн өндөр хурдтай суперкомпьютер юм.
«Tianhe-2" Гуанжоугийн Үнэдсний компьютерийн төвд байрладаг ба 1300 эрдэмтэн инженерүүд 2013 онд угсарсан. Хятадын засгийн газар «863 High Technology Program» хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж бүтээлгэсэн байна. Энэ нь БНХАУ-ын, Ардын Чөлөөлөх Армийн батлан хамгаалах шинжлэх ухаан технологийн их сургуульд (National University of Defense Technology) зориулагдан бүтээгдсэн. Харин дараа нь АНУ-ын засгийн газар «Intel» компанийн CPU, үндсэн сопроцессор плат зэргийг экспортлох зөвшөөрлийг зогсоосон байна.
АНУ-ын Засгийн газрын энэ шийдвэр нь «Intel» компанидаа цохилт болж эсрэгээр Хятадын мэдээллийн технологи, процессорийн үйлдвэрлэл хөгжилд хүчтэй түлхэц өгчээ.
«Tianhe-2» секундэд 33860 их наяд /33,860,000,000,000,000/ үйлдэл гүйцэтгэдэг. Зүйрлүүлбэл, Хятадын 1.3 тэрбум хүний 1000 жил тооцоолох ажлыг «Tianhe-2» ганцхан цагийн дотор гүйцэтгэх гэнэ. "Tianhe-2" засгийн газрын хэрэглээнд улсын аюулгүй байдлын системийг загварчлал, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна.
1,375 Tерабайт (1,000 TiB CPU 375 TiB coprocessor), багтаамж 12.4 петабайт, хурд 33.86 петафлоп. Өртөг 2.4 тэрбум юань буюу 390 сая ам.доллар.
2. «Earth Simulator» (Япон) – 500 сая ам.доллар
1997 эхээр Японы Засгийн газар 60 тэрбум иен буюу ойролцоогоор 500 сая ам.долларын өртэгтэй төслийг хэрэгжүүлж «Earth Simulator»-г 2002 онд угсарч дуусчээ. Энэ суперкомпьютер дэлхийн уур амьсгалын загварыг гаргаж, дэлхийн дулаарлын нөлөө, дэлхий чулуулгын геофизикийн асуудлуудыг үнэлэх, тооцоолох, дүгнэх зориолгоор бүтээгдсэн юм.
Энэ нь суперкомпьютер Японы сансрын судалгааны агентлаг (Japan’s Aerospace Exploration Agency), Японы атомын эрчим хүчний эрдэм шинжилгээний хүрээлэн (Japan Atomic Energy Research Institute) Японы Тэнгисийн болон хуурай газрын шинжлэх ухаан технологийн төв (Japan Marine Science and Technology Center)-д зориулагдан ашиглагдаж байна. Агаар мандалд 10 км-ийн доторхыг ажиглан дүгнэлт боловсруулалт хийх чадвартай.
«Earth Simulator» 2002-2004 онуудад дэлхийн хамгийн хурдан хүчирхэг суперкомпьютер гэсэн алдрыг эзэмшиж 21-р зууны эхэн үед дэлхий нийтэд алдраа дуурсгаж байсан.
Тус бүр нь 16 гигбайтын 640 ширхэг /9 эгнээ/ үүр бүхий нийт 5120 ширхэг процессор агуулсан системийн нийт санах ой 10 терабайт аж. Нэг үүр нь 1х1.4 м хэмжээтэй. нийт цахилгаан зарцуулалт нь 640х20 кВ. Дискний багтаамж 700 терабайт.
1. «Fujitsu K» (Япон) – 1,2 турбум ам.доллар
Дэлхийн хамгийн үнэтэй суперкомпьютерийн манлайд техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Японы хоёр компьютер байгаа хэдий ч өнөө үед хурд хүчин чадлаараа тэргүүлээгүй байна.
Японы Фужицү компанийн 2011 онд угсарсан «Fujitsu K» суперкомпьютер (К буюу Кей гэдэг нь японоор 10 квадриллион=10,000,000,000,000,000 гэсэн утгатай аж) 10 петафлоп үйлдэл гүйцэтгэх чадвартай. Энэ хурдаараа одоо ажиллаж байгаа дэлхийн 4 дэх хүчирхэг суперкомпьютер. Оргил үзүүлэлт нь секундэд 11 петафлоп үйлдэл гүйцэтгэжээ. Дэлхийн 10 петафлоп хурд үзүүлэгч анхны компьютер.
Системийн нийт өртөг 140 тэрбумен буюу1,2 тэрбум ам.доллар болсон байна.
«Fujitsu K» суперкомпьютер 864 кабин агуулагдсан 640,000 гаруй core бүхий 80,000 гаруй 2.0 GHz 8-core SPARC64 VIIIfx процессороос бүрдэнэ.
1 кабинд үндсэн 96 нөөцөөр 6 үүр байдаг. 1 үүрийн санах ой нь 16 гигабайт.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...