Дэлхий гарагийн тухай сонирхолтой 25 баримт
- schedule 2015 оны 6 сарын 25
- chat_bubble 0
Дэлхий бол манай галактикийн /өөр амьдралтай гараг олох хүртэл дэлхий ганц амьдралтай гараг байсаар байх болно/ хамгийн өвөрмөц гараг юм. Үнэндээ хүн төрөхтөний бүхий л түүхийн туршид түүнийг бүрэн дүүрэн судалж, танин мэдэж чадахгүй байгаа учраас өвөрмөц онцгой байгаа юм. Гэсэн хэдий ч бид өөрий гарагийнхаа тухай мэдэх тусам гайхан алмайрч байдаг. Бид дор дэлхий гарагийн тухай янз бүрийн сэдвийн 25 сонирхолтой баримтыг орууллаа.
25.Дэлхий дээрх хамгийн хуурай газар бол Мак-Мурдо /Хуурай хөндий/ юм. Энд сүүлийн хоёр сая жил бороо ороогүй. Энэхүү газар нь Антарктид тив дээр байдаг.
24.Жил бүр Амазонкод Сахараас 40 сая тн элс, тоос ирдэг.
23.Дэлхийн цөмийн халууны хэмжээ 5500 цельсийн хэм байдаг нь нарны гадаргуугын халуунтай адилхан гэсэн үг.
22.Дэлхийн нийт алтны 99 хувь нь дэлхийн цөмд байдаг.
21.Дэлхий тектоник хавтангуудтай нарны системийн ганц гараг. Хэрэв байхгүй байсан бол нүүрстөрөгчийн давхар исэл бий болохгүй Сугар гараг шиг халуун болох байсан.
20.Дэлхий дээрх галт уулын 90 хувь нь усан дор байдаг.
19.1 литр давстай усанд 13 тэрбумт грамм /13*10-9/ алт агуулагддаг. 0.000,000,013гр.
18. Дэлхийн нийт усны 97 хувийг давстай ус эзэлдэг.
17. Үлдэх 3 хувийн /цэвэр усны/ 70 хувийг туйлын мөсний эзэлдэг.
16.Ихэнх усны нөөц хөрсний ус болон, хүрэх боломжгүй гарын гүнд дэх усан давхрага
15.Дэлхийн цэвэр усны 1/5 хувь ердөө ганцхан нууранд байдаг. Тэр бол ОХУ-ын Байгаль нуур юм.
14.Өдөр бүр дэлхийд 8.6 сая аянга буудаг.
13.Дэлхий бусдаас хамгийн тод харагддагийн гол учир нь нарны гэрэл усны гадаргуугаас ойдогт байдаг гэнэ.
12.Бид 19 км-ийн өндөрт Амстронгийн шугам (Armstrong Limit) хэмээн нэрлэгддэг нэгэн үзэгдэлтэй тулгарч байгаа. Энэ хязгаараас /шугам/ цааш давж байгаа хүмүүс тусгай хувцас /скафандр/ өмсөх шаардлагатай болдог. Яагаад гэвэл бага даралтаас болж биеийн температурт ус буцалдаг.
11.Дэлхийн тойрог замд хүний бүтээсэн хаягдал 38,000 мянган обьяктууд /хиймэл дагуул, сансрын хөлөг, пуужингуудыг сэгүүд/ тойрон эргэлдэж байна.
10.Тэдний 22,000 нь 10 метрээс давсан том хэмжээтэй байна.
9.Эдгээр обьектуудаас дор хаяж нэг нь өдөр бүр дэлхий дээр унадаг аж.
8.Хэрвээ бид өдрийн нийт цагийг яг нарийн хэлбэл, 24 цаг гэж хэлж чадахгүй. Үнэндээ дэлхий тэнхлэгээ 23 цаг, 56 минут, 4 секундэд тойрдог аж.
7.Хятадын цагаан хэрэм сансраас харагддаг гэсэн алдартай итгэл үнэмшил эсрэгээр байдаг. Харин Хятадын агаарын бохирдлыг харж болно. Бас Австралийн Куйнсландад байдаг 2300 гаруй км сунаж тогтсон “Great Barrier Reef” байгалийн усан сувгийг харж чадна.
6.Зурагт сумаар заасан цэг нь дэлхийгээс 6 тэрбум км-ийн зайнаас авсан дэлхийн зураг. Үүнийг /зургийг/ “Цайвар цэнхэр цэг” хэмээдэг.
5.Озоны хэмжээ буурсаар байна. 2012 онд сүүлийн арван жилийн хамгийн бага хэмжээндээ хүрсэн аж. Озон гэж биднийг нарны хот цацрагаас хамгаалдаг хүчилтөрөгчийн 3 атомт химийн элемент юм.
4.Далай дотор агуулагдаж байгаа хог хаягдлын 90 гаруй хувийг пластик хаягдал эзэлдэг байна.
3.Дэлхий үнэндээ төгс бөмбөлөг биш. Учир нь дэлхий тэнхлэгээ тойрон эргэдгийн улмаас экватор орчмоороо багахан цүлхгэр болжээ. Экваторын радиус 6,378.1 км бол туйлын радиус 6,356.8 км.
2.Дэлхийн зарим бүс нутагт татах хүч бусдаас илүү юм уу бага байдаг гэнэ. Үүнийг нэг нь Канадын Хадсон булан. Гэхдээ ялгаа нь маш бага байдаг ба зөрүү нь 0.005 хувьтай тэнцүү.
1.Бид далай, дэлхийн цөмөөс илүү орчлон ертөнцийн тухай мэддэг. Үнэндээ бид далай тэнгисийн 95 хувийг судлаагүй байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...