1998 онд гүйлгээнд гаргасан 500 воны зоосон мөнгө 700 мянган воны үнэ хүрч байна
- schedule 2015 оны 7 сарын 22
- chat_bubble 0
Солонгос улс анх 1982 онд 500-н воны зоосон мөнгө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байсан түүхтэй.
Түүнээс хойш жил бүр нэг сая ширхэг 500 воны зоосон мөнгийг гүйлгээнд шинээр гаргаж байсан ч 1998 онд болсон эдийн засгийн хямралын үеэр ердөө найман мянган ширхгийг үйлдвэрлэн гүйлгээнд гаргасан байна.
Эдүгээ дээрх зоосон мөнгийг цуглуулагчдын тоо нэмэгдэж өнгөрсөн жил нэг ширхэг нь 400-500 мянган воноор худалдаалагдаж байсан бол энэ жил 700-800 мянган вон болж, хэд дахин өндөр үнэтэй худалдаалагдах болжээ. Гэсэн хэдий ч 1998 оны 500-тын зоосон мөнгөний олдоц бага байгаа юм байна.
Солонгос улсын төв банк нь гүйлгээнд шинээр гаргаж буй зоосон мөнгөний тоо хэмжээг байнга зарладаг байсан бол 2007 оноос эхлэн энэ тухай зарлахыг хориглосон журам батлан хэрэгжүүлж байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...