Монголын биет бус соёлын есөн өв Юнескод бүртгэлтэй
- schedule 2013 оны 9 сарын 13
- chat_bubble 3
2012 оны есдүгээр сарын байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 160 улсын, байгалийн, түүх соёл, дурсгалын 981 газар бүртгэгдсэн байна. Үүнд:
Соёлын өв – 759,
Байгалын дурсгалт газар – 193,
Соёлын болоод байгалийн дурсгалт газар – 29,
Италийн 49, Хятадын 45, Испанийн 44 газар бүртгэгдэж эхний гурван байрт орсон бол манай улсаас гурван газрыг дэлхийн өвд бүртгэжээ.Үүнд:
1. Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр 2003 онд,
2. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг 2004 онд,
3. Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар 2001 онд Дэлхийн өвд бүртгэсэн байна.
Увс нуурын ай сав газар
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар
Монгол Алтайн хадны сүг зураг
ЮНЕСКО Дэлхийн биет бус соёлын өвийг 2008 оноос бүртгэн батламжилж эхэлсэн байна. 2012 оны байдлаар 298 биет бус соёлын өвийг бүртгээд байна.
Үүнээс ес нь манай улсынх юм байна. Үүнд:
1. Морин хуурыг 2003 онд бүртгүүлэхээр саналаа тавиад 2008 онд батламжаа авсан байна
2. Уртын дууг 2005 онд бүртгүүлэхээр материалаа өгөөд 2008 онд Хятад улстай хамтран бүртгүүлсэн.
3. 2009 онд Монгол ардын уламжлалт бүжиг бий биелгээ /яаралтай хамгаалах ангиллаар/,
4. 2009 онд Монгол угсаатны аман зохиол тууль хайлах /яаралтай хамгаалах ангиллаар/,
5. 2009 онд Монгол ардын хөгжим болох цуур /яаралтай хамгаалах ангиллаар/,
6. 2010 онд Монголын уламжлалт урлаг болох хөөмэй /2009 онд Хятад улс хөөмэйг өөрийн нэрээр бүртгүүлсэн/
7. 2010 онд Монголын уламжлалт баярын арга хэмжээ болох наадам,
8. 2011 онд Лимбэний битүү амьсгаа /урт үргэлжилсэн амьсгаагаар лимбэ тоглох/-ны техникийг яаралтай хамгаалах ангиллаар,
9. 2012 онд шувуугаар /шонхор/ ан бариулах уламжлал. Энэхүү соёлын биет бус өвийг 13 оронтой хамт бүртгүүлсэн байдаг.
Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д Хятад - 37, Япон - 21, Өмнөд Солонгос–14-ийг бүртгүүлж идэвхтэй ажиллаж байна. Европын орнуудаас Хорват улс 13 биет бус соёлын өвийг бүртгүүлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...