Эцэг, эхдээ гологдсон хүүхдүүд
- schedule 2018 оны 5 сарын 21
- chat_bubble 14
БНСУ-д эцэг, эхдээ гологдож гудамжинд хаягдсан хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Христийн Сүмийн пастор 58 настай Ли Жон Рак /Lee Jong-Rak/ 2009 онд өөрийн санаачилгаар Сөүл хотод "Хүүхдийн хайрцаг" /Baby box/ гэх төв байгуулж эхэлжээ.
Тэрээр хэлэхдээ хүсээгүй жирэмслэлт, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн хүүхдээ гудамж, нийтийн жорлонд бүү хаяж байгаарай. Тэд эцэг, эхийнхээ хайрыг эдлэхгүй ч амьдрах эрхтэй хүн шүү гэжээ.
"Хүүхдийн хайрцаг" төв нь долоо хоногийн 24 цаг ажилладаг бөгөөд хайрцагт хүүхэд хийх үед шууд дохиолол дугарч тэр даруйд асрагч ирж хайрцагт байгаа хүүхдийг авч асарч сувилдаг ажээ.
Кино найруулагч Брайн Иви /Brian Ivie/ 2014 онд Ли Жон Рак-ын тухай "Drop Box" нэртэй баримтат кино хийж 2015 оны гуравдугаар сард дэлхий дахинд хүргэсэн байна.
Пастор Ли Жан Рак, Найруулагч Брайн Иви
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...