ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ 7.4 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ
- schedule 2024 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Манай улсад сүүлийн 80 жилд агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, 1 хүнд ногдох хүлэмжийн хийх ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч байгаа юм.
Шадар сайд С.Амарсайхан хУИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг үлээн авч уулзжээ. Тус уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооноос өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулжээ.
Гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон ажиллаж, амьдрах шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын тогтоол, шийдвэрээ гаргаж, холбогдох яамдуудад хүргүүлэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх шаардлагатай.
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны хуралдааныг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ойрын хугацаанд хуралдуулахаар боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...