МОНГОЛ УЛСАД 1670 ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЯВЖ БАЙНА
- schedule -33 минутын өмнө
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаад явж байна.
Мөн 2023-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар баталсан. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж байна.
Цаашид бид уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг болох байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, карбон багатай эдийн засагт шилжих эхлэлийг тавих чиглэлд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээн ЗТЯ-ны Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлсэн юм.
Эх сурвалж: Зам, тээврийн яам
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...