ЗАСГИЙН ГАЗАР 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ДАХИН ӨРГӨН БАРЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
- schedule -23 минутын өмнө
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх дэгийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэвч гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжсэнгүй. Сайд нар бөөндөө энэхүү дэг тогтоох тогтоолын төслийг дэмжээгүй юм. Үүнээс үзвэл Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барих саналтай байсан бололтой.
Дэг тогтоох тогтоолын төсөл дэмжээгүй учир 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх боломжгүй боллоо. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан 2025 оны төсвийн тухай хууль болон хамт батлагдсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгов. Ингэснээр Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. УИХ Засгийн газарт төсвийн төслөө ирэх арванхоёрдугаар сарын 10-ны дотор өргөн барих чиглэл өгөв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...