ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
- schedule Өнөөдөр 18 цаг 0 минут
- chat_bubble 0
Өнөөдөр /2024.11.29/-нд Засгийн газар ээлжит бусаар 18:30 цагт хуралдахаар боллоо. Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, ХЗБХ-ны хамтарсан хуралдааны үеэр Засгийн газраас төсөв өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны аравдугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм.
Тэгвэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр ирэх сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр болсон байна. Маргааш Ерөнхий сайд ажлын айлчлалаар гадагшаа явах учраас ийнхүү Засгийн газрыг яаралтай хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ирэх 2025 оны төсвийг дахин боловсруулж оруулж ирэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг уг хуралдаанаас гаргахаар төлөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...