ХӨСҮТ: ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГСДИЙН 60 ХУВЬ НЬ 5 ХҮРТЭЛХ НАСНЫХАН БАЙНА
- schedule -22 минутын өмнө
- chat_bubble 0
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна.
ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж буй.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан "Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нийт амбулаториор үйлчлүүлэгчийн 7 орчим хувийг эзэлж байна. Өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулбал 10 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Насны хувьд авч үзвэл, өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний 40-60 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал өвчлөлийн тархалт болон хүндрэл нэмэгдсэн. Иргэдийн дунд томуугийн H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байна" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...