”ТАШАА ТУЛСАН Ф” ЭНЭ САРЫН 28-НААС
- schedule Өнөөдөр 17 цаг 21 минут
- chat_bubble 0
Сар шинийн баяраар халуун ам бүлээрээ тойрон сууж, хөгжилтэй, хөөртэй кино, контент үздэг уламжлал Монголчууд бидэнд хэдий нь ээ тогтжээ. Тэгвэл энэ сар шинээр танай гэрт инээд хөөр, баяр баясал бэлэглэхээр цоо шинэ уран бүтээл болох "Ташаа тулсан Ф" энэ сарын 28-наас буюу Битүүний өдрөөс эхлэн DDISH, Univision, Look tv-д нэмэгдэх нь ээ.
Тус уран бүтээлийн гол дүрд бидний сайн мэдэх жүжигчид болох DOZ Entertainment-ийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл МУГЖ Ш.Доржсүрэн, МУСТА А.Мөнгөнзул нар тогложээ. Бүх насныхан үзэхэд тохиромжтой энэ кино нь Батаа, Дариа хоёрын амьдралын нэгэн хөгжилтэй хэсгийг өгүүлэх бөгөөд хүү Тулгынхаа боловсролын төлөө хөдөөнөөс хотод нүүж ирснээр тэдний адал явдал эхэлдэг байна. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэх хотын түм бужигнасан амьдралд мөнгө олох эрсдэлтэй шийдвэрийг гарган олон ч хөөртэй, хөгтэй, хааяадаа бас гунигтай зүйлстэй нүүр тулдаг гэнэ шүү. Ташрамд дурдахад энэ уран бүтээл нь өмнөх оны намар олны хүртээл болсон 13-ын А киноны дараагийн адал явдал бөгөөд тэдний амьдралд юу өөрчлөгдөж, юу өрнөхийг ТАШАА ТУЛСАН Ф МУСК-ноос үзээрэй.
Киноны трейлерийг хүлээн авч үзнэ үү.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...