Л.Энх-Амгалан гишүүн аль намынх вэ?
- schedule 2013 оны 12 сарын 10
- chat_bubble 1
УИХ-ын гишүүдийг энэ цахим хуудас “баллаж” байна даа гэх хүмүүс олон. Үнэндээ болчимгүй үйлдэл, үг хэлснээсээ болоод өөр дээрээ гал дууддаг нь эрхэм улстөрчдийн өөрсдийнх нь буруу. Түүний нэгэн жишээ нь, МАН-аас сонгодон УИХ-д суусан гишүүн Л.Энх-Амгалан болчихыг ч үгүйсгэхгүй нь. Түүний өөрийнх нь ардчиллын баярын өдрөөр сайрхаж үзүүлсэн “Ардчилсан холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчийн мандат” нь сүүлдээ энэ хүн аль намын хүн бэ гэх асуудлыг босгож ирлээ.
АН-ын нарийн бичгийн дарга Д.Анхбаярын Л.Энх-Амгалан гишүүнийг “манай намын гишүүн” гэж, үүний хариуд Л.Энх-Амгалан “Намайг АН-ын гишүүн гэдгийг нотлох баримт, намын гишүүний үнэмлэх гаргаад ирдэг юм бол 1 000 ам.доллар өгье” гэх маргааны тухай нэгэн баримт гарч иржээ.
Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт “Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн асан Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь өнөөдрийг хүртэл аймгийн Ардчилсан намын үүр хороонд намаас гарах өргөдөл өгөөгүй, намын батлахаа буцааж өгөөгүй болно” гэх албан бичиг, татвар төлсөн баримтыг ирүүлсэн байна.
Ийнхүү сайрхаж саймширсан зурагнаасаа болж Л.Энх Амгалангийн Ардчилсан намаасаа гараагүй байсан нь илчлэгдэж, энэ нь цаашид хууль эрх зүйн хувьд ямар нөхцөл байдал дагуулж мэдэх шинэ нөхцөл байдал үүслээ. Үүнийг хууль хэрхэн зохицуулсан, хуульчид хэрхэн ажиллахыг харах л үлдэж байх шиг байна.
Эх сурвалж: www.news.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...