Дэлхийн хамгийн ер бусын 15 шөл
- schedule 2020 оны 11 сарын 18
- chat_bubble 1
Шөл - Дэлхийн олон орон, үндэстнүүдийн хамгийн эхний хоол нь шингэн хүнс. Улс үндэстнүүдийн зан заншил, онцлог, түүхий эдээс шалтгаалж янз бүрийн шөлнүүд байдаг. Зарим нь бүр гайхаж цочирдмор шөл ч байдаг аж. Гэвч тухайн үндэстэндээ ердийн л зүйл байх нь бий.
Ингээд дэлхийн хамгийн хачирхалтай 15 шөлнүүдийг товч дурдая.
Кибуру
Килиманжаро уулын бэлээр амьдрах Чагга овгийн хамгийн дуртай шөл. Шөлний үндсэн орц нь гадил, кофе. Харин гурав дахь орц нь шороо. Энэ нь амтлагчийн үүрэгтэй гэнэ. Энэ шөлийн уухад маш энгийн элдэв амтгүй аж
Игуаны шөл
Карибын тэнгисийн бүс нутаг, ялангуяа Арубад игуана гүрвэлийн махыг тахины махтай адилтган үздэг байна. Түүнийг бусад ногоонуудтай хамт сайхан шөл хийдэг аж. Гэхдээ түүнийг яс, хайрс, бэлэг эрхтэнтэй нь хамт хийдэг байна.
Луу-Бар-Феникс /Галт шувуу/
Хятадын өмнөд нутаг, жишээлбэл Гуандун мужид уламжлалт онцгой "шидэт" шөлийг хийдэг байна. Энэ шөл үнэндээ нэр шигээ биш. Найрлагандаа орсон амьтадын нэрээр нэрлэгдсэн мэт байгаа хэдий ч орц нь тун энгийн байдаг байна. Лууг төлөөлүүлж могой, барыг төлөөлж мууран суусар /муурын төрлийн амьтан/, галт шувууг төлөөлүүлж тахианы мах ашиглан шөлөө хийдэг гэнэ.
Тиен Кхан
Азийн зарим улс орнуудын уламжлалт шөл. Шөл ч гэж дээ цэвэр цус. Вьетнамын цусан шөлийг гэхэд галууны цэвэр цусаар хийдэг. Хийх байх юу байхав, Шууд халуунаар нь уудаг. Мөн дээр нь шувууны багалзуур хоолойг иддэг байна. Хүч чадал, эрч хүчийг өгдөг гэж үздэг. Манайхны гөрөөсний цус, зэрлэг гахайн цус гэдэгтэй адил.
Менудо
Энэ уламжлалт шөлийг англи хэлтнүүд "Мексик шөл" гэж нэрлэдэг. Эмчилгээний зориулалтаар тусгайлан үхрийн гүзээнд битүү болгодог. Орцны гол найрлага үхрийн гэдэс дотор, эрдэнэ шиш. Зөөлөн гал дээр удаан хугацаанд чанадаг аж. Хүмүүс гургалдай нь хамгийн сайхан амттай байдаг хэмээдэг байна.
Шар айрагны шөл
Шар айрагт дурлагчдын хувьд диваажин л гэсэн үг. Өглөөний цайнд талх байна гэдэг шиг билэг тэмдэг болсон шөл. Анх дундад зууны үед Германд бий болж улмаар Европ даяар алдартай босон. Шөлний бүрэлдэхүүнд мэдээж шар айраг, хайрсан гурил бас төмс. Газар газар өөр өөр орц бас байна.
Сарьсан багваахайн шөл
Энэ шөлийг Номхон далайн Палау арлынхан хийж иддэг аж. Энэ амьтан тус арлаар их өргөн тархсан амьтан аж. Орцонд мөн кокосын сүү ордог байна. Нутгийнхны хэлдгээр амттай шөлөө хэдэн цагийн турш чанаж болгодог ажээ. Палаугийн ресторанууд нутгийн уламжлалт шөлөө байнга сана болгодог гэнэ.
Хаш
Энэ шөлний олон төрүүд байдаг. Кипрт хурганы толгойгоор, Арменд үхрийн толгой эсвэл шийр, Иран, Азербайжанд хонины толгой болон шийр, Иракт гүзээ болон шийрээр гэх мэт. Албанууд хонь, гахайны толгой гэх мэт гэрийн тэжээмэл бусад амьтадын толгой шийрийг ашигладаг. Энэ шөл нь өвлийн улиралд үнэхээр тохирсон төгс шөл гэнэ. Эдгээрүүд нь манайхны толгой шийр хуйхлан чанадаг шөл ажээ.
Тахианы төмсөгний шөл
Энэ шөл бол уламжлалт хийгээд өргөн тархсан тахианы махтай гоймонгийн шөл юм. Гэхдээ махны оронд тахианы төмсөг орно. Мэдээж хүнсний ногоонууд нэмэгдэнэ. Энэ шөл нь тамир тэнхээ оруулж эрч хүч өгдөг гэдэг. Дээр нь эмэгтэйчүүдийн арьсанд гойд эерэг нөлөө үзүүлдэг.
Супу
Мексикийн Менудо шөлнөөс ялгагдах гол онцлог нь үхрийн гүзээнд ямааны гэдэс дотрыг /зүрх уушиг, элэг гэх мэт../, мөн хэл, толгой чанаж болгодогоороо ялгаатай. Та түүнээс бас үхрийн туурай, сүүл олж ч болно. Энэ хоол нь уламжлалт эмчилгээ, хүч тамир оруулах зориолготой.
Шөл №5
Шөлний гол орц нь бухын шодой болон төмсөг ордог гэнэ. Дээр нь халуун ногоо амтлагч бусад ногоонуудыг нэмнэ. Энэ шөл нь Зүн өмнөд Азид их түгээмэл. Хятад зоогийн газруудад энэ шөлийг №5 хэмээн нэрлэдэг.
Шоколадан шөл
Үнэтэй чамин шөл авч дийлэхгүй боловч ер бусын шөл идмээр байгаа хүмүүст зориуулан хэлэхэд яагаад шоколадтай шөл идэж болохгүй гэж. Японы нарйн боовны Лотте, шоколадны Ган брэндүүд хамтран Валентиний баярт зориулан шоколадтай лапша /бэлэн гоймон/ бий болгожээ.
Барын шодой
Амьтадын эд, эрхтэний шөлнүүдээс хамгийн үнэтэй нь барын шодойн шөл байх. Хятадад байдаг энэ хоолыг онцгойлон дээдлэн үздэг ба байгалийн виагра гэдэг. Барын шодойг 7 хоног усанд дэвтээгээд ногоо амтлагч нэмээд зөөлөн галаар удаан хугацаанд буцалгадаг аж. Зарим тохиолдолд барын ясыг нэмдэг байна. Дэлхий дахинд бар ховордсон, хамгаалагдсан амьтан боловч Хятад хийгээд Зүүн өмнөд Азид барын эд эрхтэн, арьс худалдаалагдсаар байна. Зарим газруудад буга хийгээд бусад амьтадын шодойг ашигладаг гэнэ.
Яст мэлхийн шөл
Сингапур, АНУ, Хятад, Зүүн Азийн зарим орнуудын соёл, уламжлалын дагуу яст мэлхийн шөл нь хамгийн үнэтэй, хүндтэй тансаг шөлд тооцогддог байна. Яст мэлхий нь ногоон, зөөлөн хуягтай байх ёстой байдаг байна. Америкийн хувьд Кайманы арлын яст мэлхийг хэрэглэдэг гэнэ.
Шувууны үүрэн шөл
Хараацайн үүрэн шөлийг Хятадын хамгийн амттай үнэтэй шөл гэж үздэг байна. Хятадад зарим нэг онцгой рестораны цэсэнд байдаг уг шөлийг желатины үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Хараацай үүрээ шавар, шүлс, сангас, бууц зэргээр барьдаг бөгөөд түүнийг авч чанаж шөл болгодог аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...