Идээ ундаа, явдал мөрийн дэглэмээр эрүүлжүүлэх зорилготой “Оточ-Манал” эмнэлэг
- schedule 2017 оны 4 сарын 13
- chat_bubble 2
Нэг үеэ бодвол хүмүүс улс төр, элдэв хов живээс илүүтэй өөр өөрийн амьдралд хэрэгтэй мэдээлэл хүлээн авахыг эрмэлзэж байна.
Манай иргэд хот суурин газар руу нүүж ирэн амьжиргаагаа залгуулах нь ихэссэн. Улаанбаатар хотод л гэхэд нэг сая гаруй хүн амьдарч байгаа. Тиймээс ч нийслэл хот маань хүний ачаалал ихэссэнтэй холбогдоод мөн бусад хүчин зүйлээс шалтгаалан агаар, хөрс, усны бохирдол ч ихэссэн. Мөн хүнсний аюулгүй байдал ч нэлээд яригддаг сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.
Тийм ч учраас манай улсын хүн амын дунд өвчлөл нэлээд газар аваад байгаа. Өвчлөл ихэссэнээс иргэдийн дунд эмчийн зөвлөгөөгүйгээр эм тариа, антибиотикийн хэрэглээ ихэссэн.
Мөн хувийн эмнэлгүүд ч олшроод байгаа. Тэдгээрийн дундаас уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр эмчилдэг эмнэлгүүд бас чамгүй олон байдаг.
Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи юм байна. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч байгаа судалгаа байдаг. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болсон. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд ч төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлж байна.
Тэгвэл та бүхэнд өнөөдөр Оточ-Манал бурханы нэрийг хүндэтгэн дээдэлсэн “Оточ-Манал” эмнэлгийн талаархи танилцуулгыг хүргэе.
Оточ-Манал бурханы нэрийг хүндэтгэн дээдэлсэн тус эмнэлэг нь Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажавын санаачилгаар дөрвөн их эмч, гурван бага эмчийн бүрэлдэхүүнтэйгээр анх 1990 оны хоёрдугаар сарын 17-нд нээгдсэн байна.
Тус эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ үйлчилгээ явуулж, олон түмэнд үйлчилж эхэлснээс хойш 27 жил болж байгаа аж.
“Оточ-Манал” эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хот болон 21 аймагт өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, нэр хүнд бүхий эмнэлэгүүдийн нэг болоод байгаа юм.
Одоо “Оточ-Манал” эмнэлэг нь их эмч-2, бариа засалч-бага эмч-4, САА эрхэлсэн орлогч-1, нярав-касс, картчин-1 болон бусад туслах ажилчид зэрэг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Өрнө-Дорнын анагаах ухааны “Оточ-Манал” эмнэлэгт Дархан-Уул аймаг, УБ хот, 21 аймаг болон сумдаас амбулаторийн үзлэг, эмчилгээг жилд дунджаар 1800-2000 хүн эмчилгээ үйлчилгээ авдаг билээ. Тэдгээрээс 520-600 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлэгчдийн 85-90 хувь нь эрс сайжирч байгаагаас гадна энэхүү үзүүлэлт жил ирэх тусам өсч байгаа аж.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчдийн 40-45 хувь нь тархины цус харвалт болон бусад шалтгаантай саа, саажилттай үйлчлүүлэгчид эзэлж байгаа. Эдгээр үйлчлүүлэгчдийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн сайн байгаатай холбоотой юм байна.
Тус эмнэлэг нь цус харвалтын үлдэц, саа саажилт, бөөрний гаралтай үрэвсэл, үе мөчний өвчнүүд, харшлын гаралтай өвчнүүд, уушигны архаг өвчин, уушигны багтраа, зүрх-судасны дутагдалд ороогүй зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулах замын өвчнүүд зэрэг архаг хууч өвчнүүдийг уламжлалт эмнэлгийн аргыг орчин үеийн эмчилгээний аргатай зохистойгоор хослуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү хослуулан эмчилдэг нь үйлчлүүлэгчдийн эмчилгээ үр дүнд хүрэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Энэхүү эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн зээ охин Г.Батцэцэг “Олон жилийн турш үйл ажиллагаагаа жигд, сайн явуулахад миний өвөө, ээж хоёрын мэдлэг, туршлага, хүнийг гэх сэтгэл гол хөшүүрэг болж байсан гэж надад бодогддог.
Эмч хүн гол нь –Сэтгэлтэй байх хэрэгтэй гэж надад үргэлж хэлдэг байсан болохоор энэ сайхан сургаалыг гол болгон ажилладаг.
Бидний гол чиглэл бол уламжлалт анагаах ухаан. Энэ нь хүнийг өөрөөр нь, идээ ундаа, явдал мөрийн дэглэмээр эрүүлжүүлэх, мөн эмгүй эмчилгээг хийдгээрээ давуу талтай” хэмээн ярьж байлаа.
“Оточ-Манал” эмнэлэг нь:
- Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ/энэ нь тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүмүүст танигдсан эмчилгээ юм байна/
- Толгойн өвдөлт
- Тархины доргилт
- Нурууны өвдөлт
- Нурууны суулт, мурийлт
- Хуян хөөрөлт
- Үе мөчний өвчин
- Зүрх судасны архаг өвчин, цусны даралт ихдэх өвчин
- Архаг ядаргаа
- Мэдрэл сульдал, саа саажилт
- Архаг бронхит, ханиад
- Астма
- Сарын тэмдэг алдагдах, өвдөлтэй ирэх
- Цистит
- Могойн яр зэрэг өвчнүүдийг эмчилнэ.
Эмчилгээ
- Бариа засал:бүтэн биеийн болон хэсэг газрын бариа
- Бурмын татлага
- Блок гаргах
- Бумба /гулгуур бумба, шивүүрт бумба/
- Зүү /ган зүү, соронзон зүү/
- Хануур
- Самнуур
- Шивүүр
- Төөнө
- УВЧ шарлага
- Татлага /нуруу, хүзүү/
Шинжилгээ
- ЭХО
- Зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмчилгээнүүдийг хийж иргэдэд үйлчилдэг байна.
“Оточ-Манал” эмнэлгийн үүсгэн байгуулагч, удирдлагуудын талаархи товч танилцуулгыг Та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын гавьяат эмч, Тус эмнэлгийг үүсгэн байгуулагч, П.Сагараажавын товч намтар:
2001 онд Н.Багабанди Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат цол тэмдэгийг нь гардуулж өгч байгаа нь
П.Сагараажав нь МУИС-ийн Анагаах ухааны факультетийг 1957 онд төгсөж, 1959-1960 онд Москва хотод хавдар судлагч, мэс засалч эмчийн курст суралцаж, хавдал судлалын мэргэжил эзэмшсэн.
1961-1970 онд Улаанбаатар хотод Цацраг туяа эмнэлэг /одоогийн Хавдар судлалын төв/-т ерөнхий эмч, зөвлөх эмчээр ажиллаж байжээ.
П.Сагараажав нь 1984-1990 онд Дархан хотын тэр үеийн АУДуС-д мэс заслын багшаар ажиллаж байгаад тус “Оточ-Манал” эмнэлгийг үүсгэн байгуулсан.
П.Сагараажав эмчийн эрүүлийг хамгаалах салбарт 40 гаруй жил ажиллахдаа гаргасан амжилт, бүтээлийг нь болон 1990-2002 онд “Оточ-Манал” эмнэлэгийг удирдан ажиллдаж байхдаа хүнд, ужиг өвчинд нэрвэгдсэн олон арван хүнийг эмчлэн эдгэрүүлж, хүн ардын эрүүл энхийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж 2001 оны долоодугаар сард Монгол Улсын Гавьяат эмч цолоор шагнасан байна.
П.Сагараажав нь япон, орос, хятад хэлийг төгс эзэмшсэн. Мөн Орос, БНХАУ, Япон, Энэтхэг улсуудад болсон олон улсын симпозиумд эх орноо төлөөлж таван удаа оролцохдоо хавдар судлал, уламжлалт эмийн бодис судлал, уламжлалт анагаах ухааны ололт, амжилт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж байсан байна.
П.Сагараажав нь 2002 оны есдүгээр сард хүнд өвчний улмаас 83 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ өөрийн охин С.Сарантуяадаа “Оточ-Манал” эмнэлэгээ өвлүүлэн үлдээж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг гэрээсэлсэн байна.
Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн охин, “Оточ-Манал” эмнэлгийн захирал С.Сарантуяа:
П.Сагараажав гуайн охин “Оточ-Манал” эмнэлгийн захирал С.Сарантуяа эмчилгээ хийж байгаа нь
1971 онд АУДС-ийн эмчилгээний факультететийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1972 онд мэс засал-гэмтэл согогын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн.
1974-1986 онд Улаанбаатар хотын ....диспансерт мэс заслын эмч
1986-1990 онд Протезийн үйлдвэрт нөхөн сэргээх тасгийн эрхлэгч, эмч
1990-1994 онд Эрүүл мэндийн IV төвд уламжлалтын эмч
1994-1996 онд БНПАУ-д уламжлалт анагаахын эмч
1996-1999 онд Улаанбаатар хотод “Оточийн увидас үүдэн” эмнэлэгт эмч
1999 оноос “Оточ-Манал” эмнэлэгт дэд захирал
2002 оноос захирлаар ажиллаж байна.
Тэрээр 1990 онд зүүний эмчийн курс, 1995 онд Уламжлалтын эмчийн курс, 1998, 1999, 2001 онуудад Хий бясалгалын багш эмчийн курсуудыг төгссөн.
Хувийн хэвшлийн холбоодын II, III бага хурлуудад оролцож байсан байна.
Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн зээ охин “Оточ-Манал” эмнэлэгийн одоогийн захирал Г.Батцэцэг:
П.Сагараажав гуайн зээ охин Г.Батцэцэг эмчилгээ хийж байгаа нь
1996 онд 2002 онд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны коллежийг уламжлалтын бага эмч мэргэжлээр төгссөн.
2009 онд ЭМШУИС-ийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгсч, 2012 онд дотор судлалын нарийн мэргэжил эзэмшсэн.
2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэт авиа авиа оношлогооны курс төгссөн.
2009 оноос хойш Уламжлалтын их эмчийн мэргэжлээрээ ажиллаж байгаа.
Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуай түүний өвөө, тус эмнэлгийн захирал асан С.Сарантуяа ээж нь юм.
Г.Батцэцэг нь өвөө, ээжийнхээ мэргэжлийг тэднийхээ заавар, зөвлөмжийн дор хангалттай сайн эзэмшсэн эмч билээ.
Хаяг:
Салбар 1. Дархан-Уул аймаг, 14-р баг, "Оточ Манал" эмнэлэг.
Харилцах утас: 9907-7379, 7037-7290.
Салбар 2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын автобусны хажууд байрлах JOBI-72 төвийн 3 давхар 306 тоот
Харилцах утас: 9907-7379, 9901-1791.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...