Сүүнд ширхэг ёотон хийж хөөрүүлбэл түлэгдэхгүй бас дэврэхгүй
- schedule 2017 оны 11 сарын 27
- chat_bubble 0
Сүүг хөөрүүлэхдээ савны амсраар цуу түрхвэл дэвэрдэггүй.
Хүйтэн усаар угаасан саванд сүү хөөрүүлбэл гашлахгүй. Нэг л сүүнд нэг цайны халбага сахар буюу чимх сод хольж буцалгавал гашлах нь удаан.
ххх
Сүү түлэгдвэл тэр дор нь өөр саванд юүлээд хүйтэн устай саванд суулгана.
ххх
Түлэнхий амттай сүүнд чимх давс хольж хутгавал түлэнхий амт нь арилна.
ххх
Сүүг хөөрүүлэнгүүт халуун усаар зайлсан халуун саванд хийж 6-1 цаг өрөмтүүлэлгүй хадгалж болно.
ххх
Сүүг сэрүүн, харанхуй газар хадгалбал А ба С витаминаа алдах нь бага байна.
ххх
Сүүг шилэн юм уу паалантай саванд хийж хүйтэн усанд суулгавал халуун өөр ч гашлахгүй. Савтай сүүний дээрээс нойтон даавуу тохож үзүүрийг усанд дүрсэн байвал сайн .
ххх
Сүүнд ширхэг ёотон хийж хөөрүүлбэл түлэгдэхгүй бас дэврэхгүй.
ххх
Аарцыг давстай усанд базсан цэвэр даавуунд ороож хадгалвал сайн.
ххх
Хатсан бяслагийг сүүнд норгосон цаасанд ороож хэдэн цаг байлгавал зөөлөрнө.
ххх
Бяслаг зүсэхдээ хутгаа халуун усанд дүрвэл үйрэхгүй.
ххх
Хөлдүү цөцгийн тосыг талхан дээр түрхэхдээ хутгаа буцламтгай усанд дүрнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...