Орчлон ертөнцийн тухай 17 сонирхолтой баримт
- schedule 2017 оны 8 сарын 14
- chat_bubble 2010
Энд хүний оюун санаанд багтамгүй шатдаг мөс, асар их хэмжээний алмаз, бусад хэмжээсний тухай зэрэг та бидний орчлон ертөнцийн талаарх бага мэддэг мэдээ баримтууд орсон байна.
Нар манай нарны системийн нийт жингийн 99 хувийг эзэлдэг.
Манай ертөнцийн HD 189733b хэмээх гарагт шилээр бороо ордог.
Нарны цөмөөс ялгарч буй фотон /гэрэл/ дэлхийн 170,000 жилтэй тэнцэх хугацаанд аялдаг.
Нарнаас цацарч буй гэрэл бидний нүдэнд харагдахад 8 минут хугацаанд зарцуулна. Өөрөөр хэлбэл бид 8 минутын өмнө цацруулсан гэрлийг хардаг гэсэн үг.
Орла /Aquila/ хийн үүл их хэмжээний алкахол агуулдаг гэнэ. Энэ нь 200 септилон /1024/ литр шар айраг үйлдвэрлэхэд хангалттай гэнэ.
Баасны цох хорхой болхи харагдах хэдий ч Сүүн замыг ашиглан байршлаа тодорхойлдог.
Манай дэлхийгээс 33 гэрлийн жилийн тэртээх алсын экзогараг /Нарны системийн гадна оршин буй гарагийг нэрлэдэг/ гадарга шатаж буй мөсөөр бүрхэгдсэн байдаг.
Сансар огторгуйд өдөр бүр 275 сая шинэ одод бий болж байдаг
Ангараг гараг дээр байдаг Олимп гэдэг унтарсан галт уул нь манай нарны системийн хамгийн өндөр уул. Дэлхийн хамгийн өндөр уул Эвэерстээс 3 дахин өндөр. 22 км өндөр. Хойд талаасаа нам дор талаас тооцвол 26 км өндөр.
Үүнээс гадна маш асар том байдаг. Энэ хэзээ нэгэн цагт унтарсан галт уулын тогооны нэг ирмэг дээр зогсоод харахад цаад ирмэг нь харагдахгүй зөвхөн тэнгэрийн хаяа л харагдана. Суурийн талбай нь Францын газар нутагтай бараг дүйцэхээр.
Дэлхийн тэнхэлгээ тойрон эргэх хурд 100 жил тутамд 17 милсекундээр /0,017 секунд/ саарсаар байгаа гэнэ. /1 милсекунд нь1 секундийг 1000 тай хуваасантай тэнцэнэ/
Сугар гарагийн нэг өдөр нь нэг жилээс нь урт байдаг гэнэ. Учир нь Сугар гараг тэнхлэгээ маш удаан эргэдэг. Тэнхлэгээ 243 хоногт нэг тойрдог байхад, Нарыг 224.7 өдөрт нэг тойрдог.
Манай галактикийн дотор асар том манай дэлхийн хэмжээтэй тэнцэхээр хатуу алмазан биет байдаг.
Оддын нейтроны нэг цайны халбага нь ойролцоогоор 1 тэрбум тонн жинтэй.
Дэлхийн тойрог замд сансрын 8,000 гаруй хог эргэлдэн байдаг. /Эд бол хүн төрөхтөний бий болгосон зүйл.
Сар жил бүр манай дэлхийгээс 3.,8 см холдож байдаг.
Хэрвээ хэн нэгэн Санчир гараг дээр асар том савтай ус аваачвал ус хөвсөөр үлдэнэ гэнэ. Учир нь гарагийн нягт Санчир гарагийн агаарын даралт 0.687г/см3 байдаг нь усны нягтралаас бага байдаг гэнэ. Ус 1 г/см3. Дэлхий 5.515 г/см3 байдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...