Урлагийн хамгийн эртний 10 бүтээл /олдвор/
- schedule 2017 оны 5 сарын 29
- chat_bubble 5
Цаг хугацааны нугачаанд ор тас мартагдсан, он цагийг нь тогтооход ч хэцүү маш олон эд өлгийн зүйлс олддог. Гэвч зарим шашны хэнээтнүүд хүн төрөлхтөний соёл, урлагийн үнэт өвийг харийн шашны зүйлс хэмээн үзэж устгаж байна. Жишээ нь өмнө Талибууд Бамияны 2000 жилийн настай Буддагийн хөшөөг нураасан. Саяхан Исламын улс Мосул хотод музейг сүйтгэсэн гээд олон жишээ бий.
Ингээд хүн төрөлхтөний хамгийн эртний урлагийн 10 дурсгалыг танилцуулъя.
10. Анхны тосон зураг. 662 он
2008 онд буддистууд болон палентлогийн хамтарсан баг Афганистанд байх Бамиян агуйн хананаас хүний тосон зураг олоод хязгааргүй баярласан гэдэг. Бурхан буддагийн хөргийг зурахдаа будгийг ургамлын тос болон бусад өнгө оруулагч бодисыг ашигласан байна. Агуйг нэн даруй ЮНЕСКО-гийн Соёлын үнэт өвд бүртгэсэн. Энэ зураг нь хамгийн эртний өнгөт зураг хийгээд бас хүн төрөлхтөний соёлын үнэт өв болж байгаа аж.
9. Христийн анхны гар бичмэл. 330 он
Эртний үеийн ном бол урлалын хамгийн чухал объект. Тэдгээрт ихэвчлэн "уран зохиолын" эсвэл их сэтгэгчдийн бодол санааг бичсэн байдаг. Анхны ном байж ч болох уг олдворыг Этиопоос олжээ. Радиокарбон тооцоолуураар /номын нас зэргийг тогтооход тусалдаг/ дэлхийн хамгийн эртний чимэглэл зураглалтай ном гэж тодорхойлжээ. "Сайн мэдээ" шинжээчид (expedition Garima Gospels) үүнийг хүүхдүүдэд Христийн сургаалийг сургахад ашиглаж байсан ном байна гэмээн үзэж байна.
8. Анхны ландшафт. /Газрын зураг/ МЭӨ 8-6 мянган жил.
Дэлхийн хамгийн анхны бас өнгө будгаар ялгасан газрын зураг. Судлаачид өнөөгийн Турк эсвэл баруун Европын газар нутаг дээр байсан эртний суурингийн айлуудын эдлэнгийн зургийг дүрсэлсэн гэж үзэж байгаа аж.
7. Хамгийн эртний керамик дурсгал. МЭӨ 26-23 мянган жил
Энэ жижигхэн Венус бурхан мэт хэлбэртэй зүйл бол дэлхийн хамгийн алдартай шавар /керамик/ эд. Ер нь шавар эдлэлүүд эртний суурьшил, иргэншил нутаг Мавритан, Энэтхэг, Хятадаас эхлэн Сибирь гээд бүхий л газар байдаг. Харин дээрх зүйлийг ер бусын технологиор /тухайн цаг үед/ хийсэн нь гайхалтай. Хэлбэр дүрсийг нь гаргаад шатаан бэхжүүлсэн байжээ.
6. Зааны ясан дүрсүүд. МЭӨ 30 мянган жил.
2007 онд Германы Тюбинген хотын их сургуулийн архелогийн шинжээчид Баден-Вютембургед малтлага хийж зааны ясаар хийсэн 350 гаруй янз бүрийн жижиг дүрсүүд олжээ. Эдгээрийн хэлбэр дүрсийг их нарийвчлалтай бас гоо үзэмж талаасаа сайхан хийсэн байна. Дүрсүүдэд том хүн, хүүхэд, янз бүрийн амьтад, бүр архитекторын гайхалтай дүрслэл ч байсан байна.
5. Гарын хээ /Алганы дардас/. МЭӨ 37 мянган жил.
Индонезийн Сулавеси агуйгаас дэлхийн хамгийн эртнийх болох зосон будган гарын мөрний дардасуудыг олсон байна. Магадгүй хүмүүс өөрсдийнхөө тухай ой санаандаа хадгалах үр удмынхандаа дамжуулах зорилгоор гарын алгаа дардаг байсан биз.
4. Анхны агуйн зураг /хадны сүг зураг/. МЭӨ 43-40 мянган жил.
Бодоход анхны хүн болох Нендартальчууд агуйн хаданд сүг зургууд зурсан байж таарна. Дэлхийн олон архелогичдын дүгнэлтээр Палеологийн эрин үед бидний өвөг дээдэс модны нүүрсээр зурж байжээ. Ихэнх агуйны сүг зургуудыг нендартальчуудыг зурсан гэж үздэг байна.
3. Тэмээн хяруулын өндөгний хальсан дээрх өнгө бүхий хээ. МЭӨ 60 мянган жил.
Тэмээн хяруулын өндөгний хальсан дээрх хээ хамгийн эртний урлагийн чухал олдвор болоод байна. Мөн өнөөг хүртэл архелогичдын олсон соёлын олон янзын эд өлгийн зүйлсээс үүнээс үнэтэй нь үгүй. Ингэснээр бид өөрсдийн соёл иргэншил, урлагийг олон мянган жилээр урагшлуулж байгаа юм.
2. Уран баримал. МЭӨ 800-230 мянган жил.
Манай гарагийн хамгийн эртний уран баримал эсвэл эскиз. Харамсалтай нь энэхүү хосгүй нандин эд маань ойролцоогоор 7 жилийн өмнө эвдэрчээ. Эргүүлж сэргээн босгох боломжгүй болсон байна. Энэхүү "уран баримал"-ыг Ойрхи Дорнодын Голаны өндөрлөгөөс олжээ. Мэдээж зохиогч нь үл мэдэгдэх Хомо эректус байсан байна.
1. Балар эртний чулуун урлаг. МЭӨ 700-300 мянган жил.
Хамгийн эртний бүх төрлийн урлал дотроос хамгийн эртнийх нь чулуун урлал. Жишээлбэл, чулуун "аяга" хутга. Эртний хүмүүсийн хийсэн аяга, сав хэлбэртэй чулуун эдлэл тив бүрийн хаанаас ч олддог байна. Хойд Австралийн зарим овгууд одоо ч байгалийн чулууг засч янзалсан аяга хэрэглэдэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...