Орчлон ертөнцөд бид ганцаархнаа гэж үү?
- schedule 2017 оны 4 сарын 14
- chat_bubble 40
Та харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг үү. Итгэдэггүй бол доорх мэдээллийг уншаад бодол тань өөрчлөгдөх болно.
Доорх зургуудаас хараад та өөрийгөө төдийгүй нарны системээ хичнээн өчүүхэн болохыг мэдэрнэ. Та орчлон ертөнц, гараг, од эрхэсийг харьцуулан төсөөл дөө. Манай Монголчууд сансар огторгүйг хязгааргүй уудам гэдгийг эрт дээр үеэс мэдэж "ОГТ ОРГҮЙ" гэж онож нэрлэжээ.
Сар. Манай дэлхийн ганц дагуул бол сар.
Буд гараг. Манай нарны аймгийн хамгийн бага мөн наранд хамгийн ойр гараг. Нягтаараа дэлхийн дараа ордог хатуу /хөрст/ гараг.
Буд /Меркури/ гараг нарыг 47.9 км/секундын хурдтайгаар 88 өдөрт нэг бүтэн тойрдог. Харин тэнхлэгээ тойрон удаан эргэдгээс нэг өдөр нь дэлхийн 176 өдөртэй тэнцэнэ. Нарнаас 46-69.8 сая км зайтай эргэдэг. Радиус нь экватороор 2,440 км урт, эзэлхүүн 6.08*1010 км.куб буюу дэлхийгээс 6.8 дахин, талбай нь 7.48*107 км.кв буюу дэлхийгээс 17.8 дахин, жин нь 3.3*1023 кг буюу дэлхийгээс 18.1 дахин бага байдаг.
Буд гарагийг “Маринар 10” аппарат 1974-1975 онуудад судалсан бол дараа нь Месенжер хөлөг судалж байгаа.
Ангараг гараг бол нарны аймгийн хоёр дахь жижиг бөгөөд наранд ойрхон дөрөв дэх гараг юм. Дэлхий дахинд Грекийн дайны бурхан ”Марс"-ийн нэрээр нэрлэгддэг гарагийг манайхан “Улаан нүдэн” гэж бас нэрлэдэг.
Хүн төрөлхтөн 1965 онд "Маринер 4" станцаар зураг авч эхэлснээс хойш эрчимтэй судалж байгаа. Тун удахгүй хүн буулгана хэмээн төлөвлөж байгаа гараг. Харамсалтай нь тэд эргэж ирэх боломжгүй.
Сугар гараг. Венус, Венера хэмээх Сугар гараг бол нарны аймгийн хоёр дахь гараг бөгөөд манай дэлхийтэй хэмжээгээрээ ойролцоо юм. Дэлхийгээс 40 сая км-ийн алсад оршдог Сугар гарагийг манай монголчууд үдэш харагдахыг нь “Үдшийн гялаан”, үүрээр харагдахыг нь “Үүрийн цолмон” гэж нэрлэдэг.
Сугар гараг нарыг 35 км/секундын хурдтайгаар 224.7 өдөрт нэг бүтэн тойрдог. Тэнхлэгээрээ 243 хоногт нэг эргэдэг. Нарнаас 107.4-108.9 сая км зайтай эргэдэг. Радиус нь 6,052 км урт, эзэлхүүн 9.28*1011 км.куб, талбай нь 4.6*108 км.кв, жин нь 4.87*1024 кг. Сугар гарагийн дулааны хэмжээ нь дунджаар +462 цельсийн хэм буюу халуун гараг.
Тэнгэрийн ван. Тэнгэрийн ван буюу Уран гараг нь нарнаас алсад орших долоо дахь гараг. Радиусаараа гуравт, жингээрээ дөрөвт орох нарны аймгийн аварга том гарагуудын нэг. Түүнийг хийн гараг, мөсөн гараг хэмээдэг. Уран гараг одоогоор мэдэгдэж байгаа 27 сартай. Хамгийн том нь Титиана /789 км диаметртэй/ дагуул.
Нарыг 6.81 км/секундын хурдтайгаар 30,799 өдөрт нэг бүтэн буюу дэлхийн 84.323 жилтэй тэнцүү хугацаагаар тойрдог. Нарнаас 2.7-3.0 тэрбум км зайтай эргэдэг. Радиус нь экватороор 25,559 км урт буюу дэлхийгээс дөрөв дахин их, ойролцоогоор эзэлхүүн дэлхийгээс 63 дахин их буюу 6.83*1013 км.куб, талбай нь дэлхийгээс 15.9 дахин том буюу 8.12*109 км.кв, жин нь дэлхийгээс 14.5 дахин хүнд буюу 8.68*1025 кг.
Ураныг 1781 онд анх удаа дурангаар гараг гэдгийг нь илрүүлж, 1986 онд “Вояжер 2” станц анх удаа зургийг нь ойроос авчээ.
Далай ван гараг. Нептун гараг нь нарны аймгийн найм дахь гараг. Тус гараг 14 дагуултай/ сар/. Тэдгээрээс хамгийн том нь Тритон /диаметр нь 2705 км/
Нарыг 5.43 км/секундын хурдтайгаар 60,190 өдөрт нэг бүтэн буюу дэлхийн 164.79 жилтэй тэнцэх хугацаагаар тойрдог. Нарнаас 4.45-4.55 тэрбум км зайтай эргэдэг. Радиус нь экватороор 24,764 км урт буюу дэлхийгээс 3.9 дахин их, ойролцоогоор эзэлхүүн дэлхийгээс 57.7 дахин их буюу 6.25*1013 км.куб, талбай нь дэлхийгээс 15.0 дахин том буюу 7.62*109 км.кв, жин нь дэлхийгээс 17.1 дахин хүнд буюу 1.02*1026 кг.
Далай ван гарагийг ажиглалтаар бус математик тооцоогоор /тойрог хөдөлгөөнийг нь судалж/ 1846 онд анх удаа илрүүлж, 1989 онд “Вояжер 2” станц анх удаа зургийг нь ойроос авчээ.
Санчир гараг. Санчир гараг нь нарны аймгийн зургаадахь бөгөөд томоороо хоёрт орох том гараг. Хийн гараг. Бид бүслүүрээр нь сайн мэднэ. Албан ёсны 62 дагуултай /сар/. Албан бусаар тоо тоймшгүй их дагуултай/ саранцар/. Санчир гарагийн бүслүүр нь есөн үргэлжилсэн цагираг, гурван тасалдсан цагирагаас бүрддэг. Эдгээр нь тоос шороо, чулуу, бага зэрэг мөс байдаг гэж үздэг. Хамгийн том сар нь нарны аймгийн хоёр дахь том сар болох Титан бөгөөд хэмжээгээрээ Буд гарагаас том.
Санчир гараг /Сатурн/ нарыг 9.7 км/секундын хурдтайгаар 10,759 өдөрт нэг бүтэн буюу дэлхийн 25 жилтэй тэнцэхээр тойрдог. Нарнаас 1.3-1.5 тэрбум км зайтай эргэдэг. Радиус нь экватороор 60,268 км урт, ойролцоогоор эзэлхүүн дэлхийгээс 764 дахин их буюу 8.27*1014 км.куб, талбай нь дэлхийгээс 83.7 дахин том буюу 4.27*1010 км.кв, жин нь дэлхийгээс 95 дахин хүнд буюу 5.68*1026 кг.
1979 онд “Пионер 11” станц анх удаа Санчирт дөхөж, дараа нь1980 онд “Вояжер 1” станц анх удаа өндөр нарийвчлалтай зураг авсан байдаг. Улмаар “Вояжер 2”, Cassini–Huygens space probe, Huygens probe, аппаратууд судалсан.
Бархасбадь гараг. Нарны аймгийн тавдах бөгөөд хамгийн том гараг. Хийн гараг. Бархасбадь одоо мэдэгдэж байгаагаар 67 сартай. 57 сар нь 10 дээш км-ийн диаметртэй байдаг гэнэ. Хамгийн том сар нь Ганимед /5262 км диаметр/ нь нарны аймгийн хамгийн том сар.
Бархасбадь /Юпитер/ гараг нарыг 13 км/секундын хурдтайгаар 4333 өдөрт нэг бүтэн буюу дэлхийн 11.86 жилтэй тэнцэх хугацаагаар тойрдог. Харин маш хурдан буюу тэнхлэгээ 9 цаг 50 минутад нэг бүтэн эргэдг. Нарнаас 740.5-816.5 сая км зайтай эргэдэг. Радиус нь экватороор 71,492 км урт, ойролцоогоор эзэлхүүн дэлхийгээс 1320 дахин их буюу 1.43*1015 км.куб, талбай нь дэлхийгээс 122 дахин том буюу 6.14*1010 км.кв, жин нь дэлхийгээс 318 дахин хүнд буюу 1.9*1027 кг.
Бархасбадь гарагийг Пионер, Вояжер, Юлисес, Касини, Нью Хоризон станцууд судалж байгаа.
Нар. Нар бол манай нарны системийн төв нь юм. Нарыг ойролцоогоор 4.7 тэрбум жилийн настай гэж үздэг. Түүний диаметр нь 1,392,684 км буюу дэлхийгээс 109 дахин их. Жин нь дэлхийгээс 330 дахин хүнд буюу 1.989*1030 кг, Нарны системийн нийт жингийн 99.86 хувийг эзэлдэг.
Манай нарны систем нь 8 гараг, 5 жижиг /(Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа/ гараг, олон тооны жижиг биет, сүүлт оддоос бүрдэнэ. Буд, Сугар, Дэлхий Ангараг эдгээр дөрвийг хатуу хөрст буюу дотоод гараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гарагийг хийн гараг буюу гадаад гэдэг. Манай нарны системийн 200 гаруй сарыг илрүүлээд багаа гэнэ. Хамгийн олон сартай нь Бархасбадь, Санчир гараг.
Ангараг Марс гарагийн хооронд байсан нэг гараг сүйрсэн гэж үздэг.
Од бол нар. Тэгэхээр од болгон өөр өөрийн нарны системтэй. Тэгэхээр бас тойрон эргэдэг гарагуудтай гэсэн үг. Гарагууд нь гэрэл цацруулдаггүй учраас бид харж чаддагүй.
Доорхи зургуудаас однуудын харьцааг манай нарнаас эхлэн харьцуулан харна уу.
Хүн төрөлхтөний мэдэж чадсан хамгийн том од. VY Canis Majoris. Түүний диаметр нь ойролцоогоор 1 тэрбум 975 сая км. Нарнаас 1420-1540 дахин том. Төсөөлөхөд манай нарны системийн төвд байна гэж үзвэл зах нь Бархасбадь гарагийн тойрог замд хүрэх гэнэ. Та төсөөлж чадаж байгаа биз ээ.
VY Canis Majoris-аас том од VV Cephai байгаа гэнэ. Тэрбээр нарнаас 1900 дахин том гэнэ.
Та оддын цаана одод байгаа гэж мэдэж байгаа. Харин тэдгээрийн цааш юу байдаг бол? Цааш сонирхцгооё.
Дэлхий Нар хоёрын хоорондох зай ойролцоогоор 150 сая км. Үүнийг одон орны зайн нэг нэгж хэмээдэг.
Агааргүй орчинд гэрэл нэг секундэд 300,000 км тархдаг. Үүнийг гэрлийн хурд гэнэ.
Манай галактикийг /оддын ай/ "Сүүн зам-Milky Way" гэж нэрлэдэг бөгөөд 200 тэрбум оддоос бүрддэг. Зарим тоо баримтад 500 тэрбум одод байгаа хэмээн бичжээ. Тэр оддын нэг нь манай НАР. Нар манай галатикийн төвөөс 32,600 гэрлийн жилийн зайд оршдог. Нар 250 сая жилд нэг удаа галактикийн төвөө тойрон эргэдэг.
Манай галактик хоёр тавгийг амсараар нь нийлүүлсэн эзэлхүүн хэлбэртэй. Хэрэв нэг хавтгайд буулгавал эрчилсэн давхар цагариг маягын угалзарсан хэлбэр бууна /дээрх зураг/ гэнэ. Галактикийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 100 мянган гэрлийн жил шаардагдана.
Манай галактикийн хавтгайд буулгасан зураг. Зургийн төв хэсгээс баруун доош газар жижигхэн хар хэсгээр онцолж заасан нь манай нар болоод түүний систем.
Гэрлийн хурдаар манай дэлхийгээс хамгийн ойрхон од “Өмнөд хаалганы гялаан од” хүрэхэд 4.3 гэрлийн жилийн хугацаа шаардагдах ажээ. Гэтэл 1977 онд хөөргөсөн "Вояжер 1" станц 30 гаруй жил аялсны дараа саяхан манай нарны ситемээс гарсан /алсын гараг/ байдаг.
Бидэнд хамгийн ойр орших галактик бол Адаг чуулганы оддын ай буюу Андромеда /М31 галактик/ 2.5 сая гэрлийн жилийн зайд оршино. Андромеда галактикт 1 их наяд оддоос бүрдэнэ.
Сонирхуулахад, НАСА болон одон орончдын тооцоо судалгаагаар манай Сүүн зам галактик, Андромеда галактик хоорондоо мөргөлдөнө гэж байгаа.
Гэхдээ та айх хэрэггүй. Тооцооллоор энэ нь 4 тэрбум жилийн дараа гэнэ. Тэгэхээр хүн төрөлхтөнд 4 тэрбум жилийн нас байна гэсэн үг.
Зүүн тал нь Андромеда галактик, баруун тал нь Сүүн зам галактик.
Өөр хоорондоо ойр орших галактикууд нэгдэн бас нэгэн аймаг болох галактикуудын бөөгнөрөлийг үүсгэдэг. Энэхүү бөөгнөрөл нь хэдэн зуугаас хэдэн мянган галактикаас тогтдог гэнэ.
Манайд хамгийн ойр орших 200 гаруй галактикийг багтаасан галактикийн бөөгнөрөл 40 сая гэрлийн жилд оршдог байхад бидний олж тогтоож чадсан алс хол нь 13 тэрбум түүнээс ч хол гэрлийн жилд байдаг гэнэ.
Одон орончид ойролцоогоор 200 тэрбум гаруй галактик байгаа гэж тооцоолдог байна. Харин нийт оддыг 7*1022 /7х10,000,000,000,000,000,000,000/ гэж барагцаалдаг гэнэ.
Орчин үеийн шинжлэх ухааны ололтын дүнд сансрын станц, хүчирхэг дуран авай, радио рентген давтамж, цахилгаан соронзон орон, гамма цацрагийн тусламжтайгаар эдгээрийн тогтоодог байна.
1960-аад онд квазар хэмээх сонирхолтой обьектийг илрүүлсэн байна. Энэ нь хэмжээгээрээ том биш боловч аварга том галактикаас ялгарч буй соронзон долгионоос 10 дахин их долгион ялгаруулдаг байна. Манай гарагаас 10 тэрбум гэрлийн зайд орших түүний долгоиныг бид мэдрэхдээ 10 тэрбум жилийн өмнө цацруулсан долгионыг хүлээн авч байгаа гэнэ. Гэтэл энэ үед манай нарны систем ч бий болоогүй байжээ.
Сансар огторгуйн нэгэн харьцуулах бас нэг төсөөлийг үзүүлье.
1990 онд НАСА сансар огторгуйн зургийг авахаар алдарт ХАБЛ дуранг хөөргөсөн. Энэ дуран 2.4м-ийн диатертэй, дэлхийн агаар мандлын гадна талд байдаг. Учир нь агаар мандал, соронзон орон байхгүй үед дурангийн хүчин чадал 10 дахин илүү болдог байна.
Хабл дурангийн харанхуй сансар огторгуйд авсан нэг цэгийн /объект/ тухай онцлон харуулья.
Тэргэл сарны хажууд жижигхэн ногоон дөрвөлжин хэсгийг та ажиглана уу. Энгийн нүдээр харахад юу ч байхгүй хоосон харанхуй л харагдаж байна уу?
Энэ зураг бол тэрхүү ногоон дөрвөлжин хүрээнд байсан "юу ч байхгүй" хэсгийн зураг. Тиймээ маш олон одод харагдаж байна. Гэвч энэ бол од биш галактикууд юм байна.
Энэхүү тодруулсан хэсэг бол ногоон хүрээтэй бидний онцолсон хэсгийн баруун доод хэсэгт байгаа нэг /хамгийн том/ галактикийн /оддын ай/ зураг.
Нэг галактик бүр ойролцоогоор 1 их наяд оддоос /1,000,000,000,000/ бүрддэг.
Эдгээр одод бүхэн өөр өөрийн нарны системтэй, тойрон эргэлдэгч гарагуудтай гээд боддоо. Тэгэхээр энд онцолсон хэсэгт хичнээн олон галактик байгааг та одоо дахин анзаарна уу.
Тэгвэл бидний онцолж авсан өчүүхэн энэ хэсэгт 10 мянгаас дээш тооны галактик байгаа гэнэ.
Энэхүү авсан зургийн обьект маань дэлхийгээс 13 тэрбум гэрлийн жилийн алсад байгаа гэнэ.
Зураг дээр байгаа /10,000 гаруй галактикаас/ хамгийн том галактик нь манай "Сүүн зам" галагтикаас 8 дахин их одод агуулж байгаа юм гэнэ. Үүнийг тооцоолох техникийн хүчин чадал байхгүй. Зөвхөн физик, одон орны онолоор тодорхойлж байгаа юм гэнэ.
Эдгээр галактикийн гэрэл манай дэлхийд иртэл 13 тэрбум гэрлийн жил зарцуулна. Гэтэл манай орчлон ертөнц /манай галактик/ үүсээд дөнгөж 800 сая жил болж байжээ. Эх тэсрэлтийн онолоор манай галактик үүссэн гэж үздэг. Энэ нь 13.8 тэрбум жилийн өмнө болсон гэж үздэг байна.
Та одоо орчлон ертөнцөд ганцаархнаа гэдэгтэй итгэлтэй байна уу. Мэдээж үгүй. Харийнхан хаа нэгтээ байж л таараа. Харин бид тэдэнд хүрэх нь битгий хэл холбоо тогтоож чадна гэдэг үнэхээр хүнд байна даа.
Холбоотой мэдээлэл:
Хэрвээ сар дэлхийгээс 400 км зайтай байвал ямар харагдах вэ?
Сансар огторгуй, од эрхэсийн сүрлэг сайхан зургууд
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...