Нисэх буудлын үйлчилгээ болон нислэгийн хуваарийг утасны программд оруулна
- schedule 2013 оны 12 сарын 8
- chat_bubble 0
“Чингис хаан” ОУНБ нь нислэгийн үйл ажиллагааны мэдээллийг Зам, тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагын хэмжээнд утасны мессеж үйлчилгээ ашиглан нисэх буудлын үйлдвэрлэлийн ахлах зохицуулагчаас өдөр тутам явуулдаг болсон.
Цаашид зорчигч, үйлчлүүлэгчдэд нисэх буудлын үйлчилгээний танилцуулга, хил, гааль болон нислэгийн өдөр тутмын мэдээлэл, тогтмол хуваарийг нэг дороос хүргэх зорилгоор орчин үед өргөн хэрэглэгдэж буй андройд гар утас, iphone, ipad технологуудад зориулсан mobile application ирэх онд хийгдэх гэнэ. Нисэх буудлын үйлчилгээ болон нислэгийн хуваарийг утасны программд оруулснаар дараах давуу талуудтай болно.
-Орчин үеийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх,
-Үйлчлүүлэгчид өөрийн утас болон таблетаас нислэгийн хуваарь түүний гүйцэтгэл, үйлчилгээний мэдээллийг үнэ төлбөргүй авах,
-Мэдээллийн лавлах 1980-ийн ачаалал буурах,
-Нисэх буудлын үйлчилгээг сурталчилах.
MOBILE APPLICATION CONTENT
ӨДӨР ТУТМЫН НИСЛЭГИЙН ЦАГИЙН ТӨЛӨВИЙГ ГАРГАХ
- Явах нислэг
- Ирэх нислэг
СЛОТЫН ПРОГРАММТАЙ ХОЛБОГДОХ
- Тогтмол хуваарь гаргах
АЮУЛГҮЙН ҮЗЛЭГ
- Аюулгүйн үзлэгээр орохдоо анхаарах зүйл
- Гар тээшинд авч явахыг хориглох зүйлс
- Хилээр нэвтрэх үед анхаарах зүйл болон хураагдсан зүйлийг авах тухай
НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ГАРГАХ
- Тусгай үйлчилгээний танхимуудын танилцуулга
- Такси үйлчилгээ
- Ачаа, тээш баглаа боодлын үйлчилгээ
- Ачаа хадгалах үйлчилгээ
- Эмнэлгийн үйлчилгээ
- Банкны үйлчилгээ /ATM/
- Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ
- Гар утасны үйлчилгээ
- Валют солих цэгийн үйлчилгээ
- Гээсэн олсон үйлчилгээ
- Шаардлагатай утасны жагсаалт
ЗОРЧИГЧДООС САНАЛ ГОМДОЛ АВАХ
- Үйлчлүүлэгчдийн санал гомдлыг хүлээж авах
ХИЛИЙН ШАЛГАНААР НЭВТРЭХ
- Хилийн орох гарах хуудас бөглөх
- Хүүхэдтэй явж байгаа бол анхаарах зүйл
- Гадаад пасспортод тавигдах шаардлага
КАРГО
- Гаалийн бүрдүүлэлт
- Экспортлох
- Импортлох
- Тэмдэглэгээ
- Тусгай зөвшөөрөл
- Бараа хадгалах гэх мэт.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...