Шоколад болон шоколадны крем үйлдвэрлээд үзээч…
- schedule 2022 оны 9 сарын 15
- chat_bubble 0
Таны идэх дуртай амттан юу вэ? Миний хувьд шоколад гэж хамгийн түрүүнд хэлнэ. Судалгаагаар шоколадны үндсэн хэрэглэгчид нь 16-40 насны эмэгтэйчүүд байдаг ба нийт хэрэглэгчдийн 70-75 хувийг эзэлдэг байх юм. Жилд 500 тонн шоколад, 380 мянга гаруй ширхэг шоколадны кремийг манай улс импортолдог Энэ нь манай зах зээлийн 90 хувь юм. Хэрэв зэ бид энэхүү бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг бол дээр дурдсан зах зээл таныг болно. Мөн монголдоо ч хөрөнгө болж үлдэх боломжтой. Шоколадыг үйлдвэрлэхэд амаргүй.
Нарийн технологи шаарддаг. Ер нь бол борлуулалт сайтай ч эмзэг бүтээгдэхүүн. Энд сонирхуулан дурдахад нийт импортлосон шоколадны 35-45 хувийнх нь хадгалах хугацаа дууссан, гэмтсэн, өнгө нь цайрсан, хадгалалтын горим алдагддаг гэсэн баримт байдаг. Адаглаад л импортын бүтээгдэхүүн замдаа 2-3 сар болдог байх юм. Буцах хаяггүй, буух эзэнгүй иймэрхүү бүтээгдэхүүнийг хууль хяналтынхны нүднээс далдуур үнийг нь хямдруулан зардгийг үгүйсгэхгүй.
Тиймээс уншигч танд Монголын шоколадны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзлэх орон зай байна гэдгийг дуулгах гэсэн юм. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан, сайн чанарын тоног төхөөрөмжөөр дотооддоо шоколад үйлдвэрлэх боломжийг танд олгож байна. Бидний санал болгох энэхүү тоног төхөөрөмжөөр ганц шоколад ч биш мөн шоколадны крем үйлдвэрлэж болно.
Өдрийн найман цаг ажиллана гээд тооцоход сард 26 тонн шоколад, 35,000 ширхэг шоколадны крем үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь шоколадны зах зээлийн 65, шоколадны кремний 75 хувийг хангах боломжтой юм байна.
Үйлдвэрийн хүчин чадал:
№ |
Үйлдвэрлэх шоколадны хэмжээ |
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал/ширхэг |
|
1 сард |
1 жилд |
||
1 |
100 гр/ширхэг |
120,000 |
1,440,000 |
2 |
60 гр/ширхэг |
80,000 |
960,000 |
3 |
Нэг кг-аар |
2,000 |
24,000 |
4 |
Крем/ширхэг |
35,000 |
420,000 |
Нийт |
237,000 |
2,844,000 |
Шоколад үйлдвэрлэх технологи ажиллагаа нь эхлээд зуурагч машиныг 45-500 С-ын температуртай болтол халаана. Халаасан зуурагч машиндаа 30-40 литр цэвэр ургамлын тос хийж машиныг ажиллуулан, машины дотор талыг нэг цаг орчим цэвэрлэнэ.
Урьдчилан халааж цэвэрлэсэн зуурагч машиндаа жорын дагуу хэмжиж бэлтгэсэн түүхий эдээ дараах дарааллын дагуу хийж зуурч эхлэнэ. Какао, элсэн чихрийн нунтаг, какао нунтаг, сүү болон амтлагч гэх мэт. Хольцыг 45-500С-ийн температурт 12 цагийн турш зуурч шоколадаа бэлтгэнэ.
Мөн хольцыг шоколад доозлогч руу хийхийн өмнө амтлагчуудыг хийж 5-10 минут зуурна. Бэлэн болсон хольцыг шоколад доозлогчид хийнэ. Угааж цэвэрлэсэн хэвнүүдийг гинжин дамжуулагчаар явуулж доозлогчийн доор ирэхэд доозлогч шоколадаа хэвэнд хэвлэх нь байна. Хэвлэгдсэн шоколадыг -70С-ийн температуртай хөргөх шүүгээнд хийж 10-15 минут хөргөнө.
Хөрж бэлэн болсон шоколадыг хэвнээс нь салган нэр төрөлд нь тохирсон уутанд савлах л үлдлээ.
Харин шоколадны крем үйлдвэрлэхэд элсэн чихрийн нунтаг, какао, масло, ургамлын тос, ваниллин орно. Мөн сүү орлуулагч, чихэр хайлуулагчийг хэрэглэж болох нь.
Монголын зах зээлд хамгийн их борлуулагддаг зарим нэр төрлийн шоколадны мэдээллийг хүргэе.
“Alpen gold”. Нийт зах зээлийн 33 хувийг эзэлдэг.
“Золотой фонд”. Зах зээлийн есөн хувийг эзэлдэг.
“Виспа”. Зах зээлийн 15 хувийг эзэлдэг.
“Американ” зах зээлийн 11 хувийг эзэлдэг, борлуулалтын үнэ нь 1650-2 000 төгрөг. Харин үлдсэн зах зээлийн 32 хувийг Герман, Бельги, Польш, Хятад улсад үйлдвэрлэсэн шоколадууд эзэлдэг байна. Үүнээс харахад манай зах зээлийн голлох байх суурийг эзлэж буй эхний гурван төрлийн шоколад бүгд ОХУ-д үйлдвэрлэгдсэн байна.
Үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гадаадаас импортлох юм. Үүнд, какаогоо Малайзаас, какаон масло, тосоо Индонейзоос, харин элсэн чихэр, хайрцаг, уут зэргээ монголынхоо зах зээлээс авч болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...