“Тамын үүд”
- schedule 2014 оны 4 сарын 21
- chat_bubble 1
Туркменстаны нийслэл Ашбахадаас хойд зүгт 260 км-т Каракумын цөлд Дарваза хэмээх 400-аад хүн амтай жижигхэн тосгон байдаг. Энэ тосгоны ойролцоо 70м диаметрийн хэмжээтэй нүх 40 жилийн турш асч байна.
Юун нүх олон жилийн турш асаад байна гэхээр, тэртээ 1971 онд ЗХУ байх үед геологичид байгалийн хийн судалгаа хийхээр цооног ухаж байжээ. Гэвч газар цөмөрч осол болсноор өрмийн цамхаг доош унан гал гарчээ.
Түүнээс хойш одоог хүртэл энэ гал тасралтгүй асч байгаа бөгөөд галыг унтраан хийн гаралтыг зогсоож чадахгүй байна. Энэхүү олон жилийн турш тасралтгүй асч байгаа нүхийг нутгийнхан “Тамын тогоо” /тамын үүд/ гэдэг нэр өгчээ.
Энэхүү гал 2 км газраас ч харагддаг ажээ.
Туркменстан улс нь дөнгөж 5 сая гаруй хүн амтай бөгөөд байгалийн хийн арвин их нөөцтэй улс. Энэ улсын батлагдсан байгалийн хийн нөөц нь 17.5 их наяд шоо метр ба дэлхийд 4-р байрт ордог. Газрын тосоор ч чамгүй нөөцтэй. Каспийн тэнгисийн харьяалагдах хэсэгт 700 сая тоннын нөөцтэй гэдэг.
Туркменстан улс ард иргэддээ гэрэл цахилгаан, ус, давс, байгалийн хийг үнэгүй татаас болгон өгдөг. Жишээ нь жолооч бүрт сард 120 л бензин үнэгүй өгдөг. Мотоциклд 40, трактор, автобусанд 200 л гэх мэт.
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...