Дэлхийг хуваасан хамгийн харуусалтай хилийн 10 хашаа, хана
- schedule 2014 оны 10 сарын 8
- chat_bubble 1
Орчин үед дэлхий даяаршиж байна, хил хязгаар арилж байна нээлттэй болж байна гэж ярьж байгаа боловч харин ч эсрэгээр хаалтай нэвтэрч баршгүй, боломжгүй газрууд байна.
Киприйг тусгаарласан ногоон шугам
Газар дундын тэнгисийн Кипр арал улсад 1.2 сая Грек болон Турк хэлтнүүд амьдардаг. 1960 онд тусгаар тогтносон боловч 1964 онд хоёр хэлээр ярьдаг хэсгүүд хоорондоо дайтаж хоёр хуваагдсан. Тэднийг Грек болон Туркууд дэмжсэн байдаг.
1974 оны 7-р сард Туркийн цэргүүд Кипр аралд нэвтэрч Грекийн хяналтанд байсан газраас 8 хувийг нь авч хяналтаа тогтоожээ. Ингэснээр Туркийн хяналтанд байдаг Хойд Кипр /Хойд Киприйн Туркийн БНУ/ арлын 37 хувийг эзлэх болсон байна. 300 мянган хүн амтай энэ улсыг ганцхан Турк улс л хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин грекийн хэлээр ярьдаг Кипр нь НҮБ болон ЕХ-ний гишүүн.
Грек болон Туркийн хяналтанд байдаг хоёр хэсгийн тусгаарлах шугмыг Туркууд “Ногоон бүс”-ийг 1984 онд байгуулсан байна. Ингэснээр хойд хэсэгт 200 мянган грек хэлтнүүд, өмнөд хэсэгт 60 мянган турк хэлтнүүд тусгаарлагдан хашигдсан гэнэ.
“Ногоон бүс” нь өргөст төмөр тор, ухсан шуудуу, бетонон хана, минажүүлсэн талбай, цэрэг зэвсэг, танкаар хамгаалагдсан байдаг байна. Энэ байдал 30 жилийн дараа ч дээрдсэн юм алга.
Харин 2003 онд анх удаа Хойд Киприйн Ерөнхийлөгч зөвшөөрснөөр хананд нүх гарган шашны баяраар хэдэн зуун хүн хил нэвтэрч ах дүү хамаатан сандангуудтай уулзаж боломж гарсан байдаг ажээ.
Египт Газын зурвасын хил
Изриальчууд Газын зурвасыг Израйлчуудад аюул учруулж байна хэмээн бүслэн хаах бодлого барих болсон ялангуяа Хамас хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаар энэ бодлогоо бүрч хатуу явуулж эхэлсэн. /Газын Палестинчуудын тусгаарласан ханыг тусад нь оруулсан/
Израйль Газын зурвасын Египтдээ /Синайн хойг/ хиллэдэг хэсгээр хууль бусаар зэр зэвсэг, тэсрэх бодис орж ирдэг хэмээн АНУ, Англи, Франц зэрэг улсуудтай хамтран шахалт үзүүлэн Америкийн мөнгөөр Египтчүүдээр 2009 онд хамгаалалтын хана босгуулж эхэлсэн.
Энэ төмөр ханын өндөр нь 18м, урт нь хилийн дагуу 9-11 км юм. Бас шаардлага гарах юм бол усан доогуур хамгаалалтын хана туннел барих гэнэ.
Хамасчууд үүнийг ”Үхлийн хана” хэмээн нэрлэдэг. Ингэж хана босгож байгаа нь Палестинчуудыг үхэлд хүргэж байна гэж тэд үзэж байгаа аж. Дэлхийн олон улс энэ хана босгож Газынхныг бүслэн хаах явдал нь харгис хэрцгий арга хэмээн үзэж байгаа.
Энэ хаалтаас болж Палестинчууд газар доогуур маш олон хонгил ухан амьдралаа залгуулахаас гадна зэр зэвсгээ ч зөөдөг болсон.
Кувейт Иракийн хил
Саддам Хуссейн 1990 онд Кувейтийг нэгтгэх гэж цөмрөн орж Персийн булангийн 1-р дайн эхэлсэн. Энэ дайн хэрхэн дууссаныг хүн бүр мэдэж байгаа байх. АНУ тэргүүтэй 10 гаруй улс цэргээ оруулж Иракчуудыг хөөн гаргасан.
НҮБ-ын тогтоолоор дайны дараагаас энд цэрэггүй бүс байгуулсан. Харин Кувейт улс 1993 оноос НҮБ-ын хяналт дор хилээ хамгаалан 3 м өндөр шороон хаалт, 4.6 м гүн шуудуу, 4.6 м өндөр, 4.6 м өргөн хуйларсан өргөст тор бүхий 193 км урт төмөр хашаа, хаалт босгож эхэлжээ. Дараа нь 2004 оноос хаалтаа нэмэгдүүлэн /217 км урт/ дахин цахилгаанжуулсан төмөр хашаа, хаалт босгож эхэлжээ.
Анх хилийн хамгаалалт нь сая гаруй газрын мина бүхий ухсан суваг байсан байна. Үүнийг Иракийн танкууд аюулгүй болгоод амархан нэвтэрсэн байна.
Малайз-Тайландын хилийн саад
Малайз Тайландын хил Малаккийн хоолойгоос Сиамын хоолой хүртэл 505 км урт сунаж тогтсон байдаг.
Британийн колони Малай, Тайчуудын вант улсын хооронд хилийн хаалт хана 1909 оноос эхтэй гэнэ. Өнөөдрийн Малайзын хобооны улс, Тайландын вант улс.
1965 онд хоёр улсын хилийн аюулгүй байдлын хянах хилийн хороо байгуулагдсан.
1991 онд Малайзын тал Тайландаас Келантан мужаа тусгаарласан 96 км урт хана босгох болсноо зарласан.Үүнийгээ эрх баригчид эрүүгийн ажиллаганаас сэргийлсэн / хууль бус загас ан агнуур, гэх мэт/ гэж байгаа боловч хоёр орны улс төр, нийгмийн үзэл бодлоос сэргийлсэн ажээ. / Исламын болон зүүний үзэл баримтлал, салан тусгаарлах явдлаас сэргийлсэн аж/. Мөн нөгөө талаар Тайландын улс төрийн тогтворгүй байдал нь Малайзад муугаар нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс барьсан байна.
2007 онд Тайландын ерөнхий сайд бас хилийн хаалт саад барих төлөвлөгөөг дэмжижээ. Энэ нь Малайзын Келантанаас өөрийн Наратхиват мужуудын тусгаарласан хаалт гэнэ. Уг муж руу олон малайчууд шахан орж ирж нутаглаж байгаа гэнэ. Уг хоёр улс нь хүний наймаанд хамгийн ихээр оролцдог орнуудын тоонд ордог байна. Дээрх гэмт хэрэг нь дээрх хоёр мужийн хилээр явагддаг ажээ.
Саудын Араб-Йемэний хилийн хаалт
1990 оноос хоёр Йемэн улс нэгдэж холбооны улс болсон. Өмнө нь Оттоманаас тусгаарласан Хойд Йемэн /1918 он/ болон Британиас тусгаарлагдсан Өмнөд Йемен/1967 он/ улс байсан.
Нэгдснээс хойш 2000 он хүртэл Йемэн, Саудын Арабтай таагүй харьцаатай явж ирсэн. Харин 2000 оноос амар тайван болсон.
Гэсэн хэдий ч 2004 оноос Саудын Араб улс Израйлийн ханыг хамгийн их шүүмжлэн эссэргүүцдэг мөртөө өөрсдөө адилхан Йемэнээс тусгаарласан хамгаалалтын хана босгож эхэлсэн.
Энэ хаалт нь төмөр бетонон хана бөгөөд цахилгаан гүйлгэж камержуулсан байна. Зөвхөн камержуулах ажиллагаа нь гэхэд дэлхийн хамгийн том төсөл буюу 9 сая ам.долларын өртөгтэй байжээ.
Энэ хана Йемэнээс хууль бусаар зэр зэвсэг, тэсрэх бодис, хар тамхи /Ойрхи дорнодод алдартай арай сул үйлчилгээтэй мансууруулах ургамал/-ний наймаа, Этиоп, Сомалийн хууль бус цагаачлалыг таслах зогсооход маш амар болгох гэнэ.
Барилгын ажил 2003 онд Йемэний исламист террорист бүлгүүд Саудын 36 хилчдийг хөнөөн, дараа энгийн 50 хүнийг алж олон зуун хүнийг шархдуулсны дараагаас эхэлжээ.
20 км-ийн аюулгүйн бүс байгуулж хэн ч ойр байрлах ёсгүй гэж заажээ. Йемэний тал үүнийг Израйлчуудтай зүйрлэн бэлчээрийг хааж мал, малчдын эрхийг хязгаарлаж байна хэмээн хоёр тал хэлэлцэж түр зогсоож байжээ.
2008 онд дахин эхэлж 2013 онд 73 км хаалт босгосон байна. Энэ хаалт хамгаалалт бүрэн дуусахад 1799 км урт болох гэнэ.
Энэтхэг-Пакистан, Иран-Пакистаны хил
2004 онд Энэтхэг Пакистаны маргаантай нутаг Кашмерийн 547 км урт бүхий хил дээр өдөр шөний хүчирхэг камер бүхий өргөст торон хаалт барьж дуусгасан.
Энэ хаалт хана нь Энэтхэгийн хувьд шинэ зүйл биш. 1980 онд салан тусгаарлах цуст тэмцлээс болж Пунжаб, Ражистан мужуудын хооронд тусгаарлах хана хаалт босгож байсан. Пакистан Энэтхэгийн хил хоёр орны маргаантай байдлаас болж маш цөөхөн газраар хатуу хараа хяналтын дор нэвтэрдэг. Бусад газар нь үргэлж цэрэг болон техник бусад бартаа саадаар хамгаалагдсан байдаг.
Мөн Иран-Пакистаны хил дээр 700 км үргэлжлэх элсэн цөлд бараг 1 м-ийн зузаантай, 3м өндөр хана босгосон. Мөн суваг шуудуу, өргөст тор өөр бусад аргаар хамгаалдаг ажээ. Анх хар тамхины хууль наймааг таслан сэргийлэх зорилготойгоор хана хаалтаа босгосон аж. Гэтэл дараа нь бас шашин, үзэл суртал, исламист дайчид, террористуудаас хамгаалан сэргийлэх бодит шалтгаан гарч иржээ.
Мароккогийн их хэрэм
Сахарын элсэн цөлд 2757 км урт үргэлжилдэг Мароккочуудын их хэрэм агаараас ч сайн харагддаг. Энэ нь элс, шороо, шавран далан хана, хэрэм, бункер, минажүүлсэн талбайнаас бүрдэг гэнэ. Энэ хэрэмний урт нь Хятадын цагаан хэрэмний хагастай тэнцүү, Израйлийн хаалт хананаас 4 дахин урт аж.
Хамгаалалтын далан “Берм” барих ажиллагаа 1980 оноос эхэлсэн. Мароккогийн вант улс энэ ханыг Сахарын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний мэдэлд байдаг Өмнөд Мароккочуудаас хамгаалах, хууль бус цагаач дүрвэгчдээс /Алжирийн талаас/ сэргийлэх зорилготой босгосон ажээ. 1987 гэхэд 5 дахин урт болгож чаджээ.
1991 онд хоёр тал гал зогсоож ханын хоёр талаар 11км тутамд цэргийн объект бүхий /харуулын байр/ цэргээ байрлуулсан. Мароккогийн тал 160,000 цэрэг байрлуулснаа мэдэгдсэн бол нөгөө тал нь хэлэхээс татгалзсан байна.
Баруун Сахар нь өнөө үеийн хамгийн урд удаан зөрчил тэмцлийн нэг аж. Энэ 1976 онд Испанийн колончлол унаснаар Марокко Мавританы хооронд газар нутгийн маргаанаас үүдэн эхэлсэн.
АНУ-Мексикийн хилийн хаалт хана
АНУ 2006 оноос хууль бус цагаачлал, хар тамхины наймаанаас сэргийлэх зорилгоор Мексиктэй хиллэдэг хэсгээрээ камер, дохиолол, радарын хамгаалалт бүхий хаалт хашаа босгож эхэлсэн. Латин Америкаас ирдэг хар тамхи, хууль бус цагаачлал Мексикээр дамждаг.
Энэ хаалт хана нь хоёр улсын хийгээд олон улсад маргааан дагуулж саад тогтгор /байгаль орчин, ан амьтан, татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, уугуул индиан иргэдийн эрх эрх чөлөө гэх мэт / учирч байсан хэдий ч АНУ энэ төслөө үргэлжлүүлж байгаа.
Нийт 554 км урт хашаа ханыг босгосноор энэ хилээр 1990 онд 600 мянган хууль бус цагаачид нэвтэрч байсан бол 2007 онд 150 мянга болтлоо буурсан гэжээ.
2009 онд 930 км урт болгож өргөжүүлжээ. Ойрын төлөвлөгөө нь 1123 км урт болгох гэнэ.
Узбекстан-Афганистаны хил
Узбекчууд Афгнистаны хар тамхи, хууль бус цагаачлал, террористууд, исламын зэвсэгт дайчдаас хамгаалах зорилгоор цахингаанжуулсан төмөр хашаа, өргөст тор бүхий хаалт хамгаалалт босгожээ. Мөн цэрэг техникээр хамт хамгаалдаг ажээ. Энэ хил бол дэлхийн хамгийн сайн хамгаалагдсан хилүүдийн нэг гэнэ.
2001 онд энэ хоёр улсын хооронд нэвтрэх хүмүүнлэгийн “Найрамдлын” гүүрэн хилийн гарцыг байгуулсан байдаг байна.
Израйлийн Иорданийн голын баруун эрэг-хана
Израйлчууд Палестинчуудын тусгаарлаж 670 км урт 5 м-ийн өндөр төмөр бетонон хашаа хана босгосон. Энэ нь хашаа хаалт нь бас ухсан суваг шуудуу, цахилгаанжуулсан өргөст тор, мина, камер бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Зарим газраа 8м хүртэл өндөр.
Израйлчууд Палестинчуудыг /West bank/ тойруулан 2002 оноос эхэлж босгосон энэ ханаа Палестинчуудын амиа золиослогчдоос иргэдээ хамгаалах зорилгоор байгуулсан гэж тайлбарладаг.
Харин бодит байдалд ингэж бүслэн хааснаар Палестинчуудыг маш хүнд бэрх нөхцөлд амьдруулж байгаа.
Израйлийн албаны хүмүүс 2002 онд 220 израйль хүн халдлагад өртөн нас барсан бол 2007 он гэхэд ердөө 3 болж эрс бууран 2010 онд хэн ч халдлагад өртөөгүй гэжээ. Харин Палестинчуудаас өлсгөлөн өвнөөр нас барагсал хэдэн зуу мянгаар тоологдоно.
Израйлчуудын энэ бүслэн хаах явдлыг олон улс, олон улсын байгууллагаууд эцэргүүцэн гэсэн харгис хэрцгий ажиллагаа хэмээн хий хоосон шүүмжлэн байдаг.
НҮБ-ын Ерөнхий Асеймблейн санал хураалтанд энэхүү ханыг буулгахыг 150 орон дэмжиж 6 орон Израйлчуудын төлөө саналаа өгсөн.
Хойд болон Өмнөд Солонгосын хил
Үзэл бодлын зөрүүгээс болж дайтсан Хойд болон Өмнөд Солонгосын хил дэлхийн хамгийн цэрэгжсэн хил болсон.
1953 онд дайн зогсоноор 38-р өргөргөөр хилээ тогтоон хоёр улс тус бүрдээ цахилгаанжуулсан өргөст тор, минажүүлсэн талбай, суваг шуудуу, далан гэх мэт бүхий л байж болох хэлбэрээр төмөр, бетонон хашаа хаалт босгосон.
Энэ 250 км урт хил нь 24 цагийн турш байлдааны бэлэн байдалд байдаг дэлхийн хамгийн түгшүүртэй хил юм. Дундын цэрэггүй, хэн ч байхгүй бүс нь 2.5 км өргөн.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...