Нийтийн тээврийн шинэ чиглэлийн маршрут
- schedule 2015 оны 8 сарын 18
- chat_bubble 0
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Энэ төлөвлөлтийн хүрээнд их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Таван цэгт шинэ чиглэл нээнэ. Дээрх шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлэх маршрутуудын мэдээллийг цувралаар хүргэж байна
Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийж байга аж.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын 22, 23, 29, 30-ны амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Нийтийн тээврийн шинэ сүлжээг дараахь байдлаар өөрчилсөн байна. Үүнд:
/Тойрог чиглэлүүдийн зураглал/
/Тууш буюу хэвтээ чиглэлүүдийн зураглал/
- Хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус
/Босоо чиглэлүүдийн зураглал/
Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус,
Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус,
Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллаж байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...