Та ямар рашаан сувилалд, ямар үнээр, яаж явах тухай танилцаарай /Цуврал-3/
- schedule 2017 оны 7 сарын 4
- chat_bubble 10
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Тухайн рашаан сувилал ямар эмчилгээтэй, ямар өвчин эмгэгт илүү сайн тохирдог, ямар өвчтэй бол танд тохирохгүй талаар нийтэлсэн болохоор танд таалагдаж, тус болно гэдэгт итгэж байна.
Та манай мэдээллээс тухайн рашаан сувилалын холбогдох утас, хаяг, үнэ тариф, ямар унаагаар очих боломжтой зэрэг мэдээллүүдийг авах боломжтой юм.
Өнөөдөр та бүхэндээ “Шаргалжуут”, “Хужирт”, “Хайрын билэг-II”, “ӨХЭГ”, “Сувд”, “Улаан хаалгын рашаан”, “Хасу-Шивэрт”, “Цагаан голын рашаан” зэрэг рашаан, сувилалуудыг танилцуулж байна.
ОТОЧ МАНАЛ УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ
Оточ-Манал бурханы нэрийг хүндэтгэн дээдэлсэн тус эмнэлэг нь Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажавын санаачилгаар дөрвөн их эмч, гурван бага эмчийн бүрэлдэхүүнтэйгээр анх 1990 оны хоёрдугаар сарын 17-нд нээгдсэн байна.
Тус эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ үйлчилгээ явуулж, олон түмэнд үйлчилж эхэлснээс хойш 27 жил болж байгаа аж.
"Оточ-Манал" эмнэлэг нь цус харвалтын үлдэц, саа саажилт, бөөрний гаралтай үрэвсэл, үе мөчний өвчнүүд, харшлын гаралтай өвчнүүд, уушигны архаг өвчин, уушигны багтраа, зүрх-судасны дутагдалд ороогүй зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулах замын өвчнүүд зэрэг архаг хууч өвчнүүдийг уламжлалт эмнэлгийн аргыг орчин үеийн эмчилгээний аргатай зохистойгоор хослуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү хослуулан эмчилдэг нь үйлчлүүлэгчдийн эмчилгээ үр дүнд хүрэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Энэхүү эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн зээ охин Г.Батцэцэг “Олон жилийн турш үйл ажиллагаагаа жигд, сайн явуулахад миний өвөө, ээж хоёрын мэдлэг, туршлага, хүнийг гэх сэтгэл гол хөшүүрэг болж байсан гэж надад бодогддог.
Эмч хүн гол нь –Сэтгэлтэй байх хэрэгтэй гэж надад үргэлж хэлдэг байсан болохоор энэ сайхан сургаалыг гол болгон ажилладаг.
Бидний гол чиглэл бол уламжлалт анагаах ухаан. Энэ нь хүнийг өөрөөр нь, идээ ундаа, явдал мөрийн дэглэмээр эрүүлжүүлэх, мөн эмгүй эмчилгээг хийдгээрээ давуу талтай” хэмээн ярьж байлаа.
“Оточ-Манал” эмнэлэг нь:
- Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ/энэ нь тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүмүүст танигдсан эмчилгээ юм байна/
- Толгойн өвдөлт
- Тархины доргилт
- Нурууны өвдөлт
- Нурууны суулт, мурийлт
- Хуян хөөрөлт
- Үе мөчний өвчин
- Зүрх судасны архаг өвчин, цусны даралт ихдэх өвчин
- Архаг ядаргаа
- Мэдрэл сульдал, саа саажилт
- Архаг бронхит, ханиад
- Астма
- Сарын тэмдэг алдагдах, өвдөлтэй ирэх
- Цистит
- Могойн яр зэрэг өвчнүүдийг эмчилнэ.
Эмчилгээ
- Бариа засал:бүтэн биеийн болон хэсэг газрын бариа
- Бурмын татлага
- Блок гаргах
- Бумба /гулгуур бумба, шивүүрт бумба/
- Зүү /ган зүү, соронзон зүү/
- Хануур
- Самнуур
- Шивүүр
- Төөнө
- УВЧ шарлага
- Татлага /нуруу, хүзүү/
Шинжилгээ
- ЭХО
- Зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмчилгээнүүдийг хийж иргэдэд үйлчилдэг байна.
Хаяг:
Салбар 1. Дархан-Уул аймаг, 14-р баг, "Оточ Манал" эмнэлэг.
Харилцах утас: 9907-7379, 7037-7290.
Салбар 2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын автобусны хажууд байрлах JOBI-72 төвийн 3 давхар 306 тоот
Харилцах утас: 9907-7379, 9901-1791.
ШАРГАЛЖУУТ
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог.
Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.
Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир: Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.
Байр: Хоёр ортой хагас люкс, 2-4 ортой энгийн, 3-4 ортой энгийн өрөөнүүд, 2-4 ортой зуны байруудтай. Эрүүл мэндийн даатгал болон илгээх картгүй бол хоног тутам 11 мянган төгрөг нэмж төлнө.
Үнэ: Эрүүл мэндийн даатгалтай хёр ортой хагас энгийн өрөө /дотроо 00, угаалтууртай/ нэг хүн 50500, 3-4 ортой энгийн өрөө 40500 төгрөгийн төлбөр төлнө.
Мөн зуны байшин/2-4 ортой/, энгийн гэр нь /4 ортой/ 35500 төгрөг, зочны гэр /3 ортой/ 45000 төгрөгийн төлбөртэй.
Түүнчлэн хагас люкс өрөө /2 ортой/ 90 мянга, стандарт өрөө /2 ортой/ 80 мянга, люкс /хаус байшин 1-5 байрлах боломжтой/ 250 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ нь байр, өрөөний төлбөр юм. Харин хоол, эмчилгээнд нэг хүн 30500 төгрөг, хүүхэд 0-2 насных 5500, 3-6 насных 20300, 7-11 насных 24300 төгрөгийн төлбөртэй.
Тэтгэврийн болон группийн хүмүүс төлбөрөө бүтэн төлж яваад, харьяа халамжаасаа төлбөр, унааны зардлын халамжийн хуулийн дагуу авна.
Танд дуулгахад тус сувилал нь 4, 5, 9, 10,11, 12 саруудад 10-30 хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлдэг байна.
Мөн Захиалгын төвөөр өрөө, байраа заавал захиална.
Захиалгын төв: Баянгол дүүрэг, III “Өргөө” кинотеатрын “Тана” мебелийн байрны 1 дүгээр давхарт
Унаа: даваа, лхагва, баасан гаригуудад захиалгын төвөөс. 07,00 цагаас.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 96963032, 70003033, 95829918
ХАЙРЫН БИЛЭГ II - АМРАЛТ СУВИЛАЛ
Хайрын билэг -2 амралт сувиллын цогцолбор нь Цонжинболдог дахь Чингис хааны морьтой хөшөөнөөс хойш 4.5 км-т Хатан туул голын хөвөөнд шинээр ашиглалтанд орлоо. Тус амралт сувиллын цогцолбор нь нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой.
Эмчилгээ
- Аарцаг нурууны бүтэн бариа
- Чилээ гаргах
- Бүтэн биений тосон бариа
- Толгой, хүзүү, нурууны бариа
- Бумба, Гулгуур бумба
- Хор тайлах аппарат
- Нүүрсэн, Цахилгаан халуун жин
- Дижитал татлагын аппарат
- УВЧ-шарлага
- Улаан гэрэл
- Нүдний алжаал тайлах аппарат
- Зөгийн балтай татлага
- Эмчилгээний биеийн тамир
Бусад үйлчилгээ
- Зоогийн газар (80 - 100 хүний хүлээн авалт)
- Соёлын танхим
- Караоке
- Саун
- Спа жет
- Сагсан бөмбөгийн талбай
- Ширээний теннис
- Дулаан гараж
Үнэ тариф (Жич: Үнэнд өдрийн гурван хоол, эмчийн үзлэг, эмчилгээний үнэ багтсан)
- 3-6 хоног: Том хүн - 60000₮, /нэг хүний өдрийн /
- 7-10 хоног: Том хүн - 50000₮ /нэг хүний өдрийн /Өрөөнүүд дотроо 00, угаалтууртай/.
Хүүхэд үйлчлүүлэх тариф:
- 0-3 нас: 10000₮ оргүй, хоолтой
- 0-3 нас: 20000₮ ортой, хоолтой
- 4-10 нас: 20000₮ оргүй, хоолтой
- 4-10 нас: 30000₮ ортой, хоолтой
- 11-15 нас: 35000₮ ортой, хоолтой
Өдрийн амрагчид
- Хосын өрөө 120000₮ (өглөөний цайтай)
- Энгийн өрөө (1 өргөн ортой) 80000₮ (өглөөний цайтай)
- Энгийн өрөө (2 ортой, шүршүүртэй) 100000₮ (өглөөний цайтай)
- Энгийн өрөө (2 ортой) 80000₮ (өглөөний цайтай)
- Энгийн өрөө (3 ортой) 120000₮ (өглөөний цайтай)
- Энгийн өрөө (3 ортой) 150000₮ (өглөөний цайтай, шүршүүртэй)
Өдрийн амрагч эмчилгээ хийлгэхийг хүсвэл төлбөрөө нэмж төлнө.
Хаяг: Цонжинболдог дахь Чингис хааны морьтой хөшөөнөөс хойш 4.5 км-т Туул голын хөвөөнд байрладаг.
УБ хот дахь хаяг: Гранд плаза-1103 тоот
Утас: 95113030, 89353030, 70130099
ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН
Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис, бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ.
Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох, цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг.
Чөлөөт цагаараа караоке, номын сан, интернет, гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно.
Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой.
Илгээх картыг УБ хот дахь төлөөлөгчийн газар болон харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс авч болно.
Үнэ: Энгийн өрөө нь эрүүл мэндийн даатгалтай бол 28-45 мянган төгрөгийн төлбөртэй. /
Эрүүл мэндийн даатгалтай бол хагас люкс 48 мянга, люкс доторхи тохижилтоос шалтгаалан 58 мянга, 65 мянган төгрөгийн төлбөртэй. Эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд дээрх үнэ дээр тус бүр 11 мянган төгрөг нэмэгдэнэ. /нэг хүний, нэг хоногийн хоол, байр, эмчилгээ орсон үнэ болно/
Харин тэтгэврийн хүн бол төлбөрөө бүтэн төлөөд харьяа халамжаасаа буцаан авах мөнгөө, унааны тал зардлыг авна.
Унаа: Автобус төлөөлөгчийн газрын үүднээс Даваа, Лхагва, Баасан гарагуудад 07.00 цагаас хөдөлдөг. Мөн “Драгон” төвөөс тус сум руу долоо хоногт гурван удаа автобус явна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Зостын шовгор төвийн II давхарт.
Холбогдох утас: 99196692, 99194229, 91913860, 99093324
ӨХЭГ - РАШААН СУВИЛАЛ
Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг.
Амралтын газар нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авч, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.
Уг рашаан нь галт уулын тагтыг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгийн ан цав, жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с- 78с хэм.
Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
Домог: Эрт дээр үед нэг анчин ан хийж яваад нэгэн гөрөөсийг цээжээр нь буудаж шархдуулжээ. Шархадсан гөрөөс цусаа савируулж явсаар Тунсаг хайрханы ар хормойгоос урсан гарсан олон булгийн нэгнээс уугаад шархаа эдгээчихээд яваад өгчээ. Үүнийг харсан анчин тэр халуун булгууд анагаах чадалтай рашаан юм байна гэдгийг мэдсэн ажээ.
Үнэ төлбөр: Нэг хүн 20 мянган /хоол, байр орсон үнэ/төгрөг. Хүүхэд 6-12 насных 10 мянга, 12 дээш 20 мянган төгрөг төлнө.
Хоол ундаа өөрсдөө хийгээ, зөвхөн байрны төлбөр төлөөд рашаанд орж амрах боломжтой. Энэ тохиолдолд нэг өрөөндөө /4-5 ортой/, нэг хүн 8 мянган төгрөг, оргүй зөвхөн өрөө хөлсөлвөл /10 гаруй хүний багтаамжтай/25 мянган төгрөгийн төлбөртэй.
Унаа: Өөрийн унаагаар очих боломжтой, эсвэл “Драгон” төвөөс Баянхонгор аймгийн төв хүрэх унаанд сууна. Аймаг дээр очоод доорхи утсаар холбогдоод амралтын унаа дуудаж очно.
Хаяг: Баянхонгор аймаг, Галуут сум, Өхэг амралтын газар
Утас: 99311112, 98117112, 88242468, 80555631
СУВД СУВИЛАЛ
Архангай аймгийн Цэцэрлэг хотод байрлах ба уламжлалт болон нөхөн сэргээх дотрын их эмч нар үзлэг, үйлчилгээ үзүүлнэ.
Эмчилгээний төрлүүд: Эмийн эмчилгээ, усан эмчилгээ, усан засал (5 рашаан, хар цай, ясны шөл, хөлийн ванна), уламжлалт эмчилгээ (зүү, төөнө, бумба), хэсгийн болон бүх биеийн бариа, тосон бариа, сүүн бариа, гэрлийн эмчилгээ (шарлага), цахилгаан эмчилгээ, парафин эмчилгээ (лаа), шар буурцагны шавар эмчилгээ, хүчилтөрөгч эмчилгээ (коктейль), хүзүү нурууны татлага хийнэ.Цагаан идээгээр зуны саруудад үйлчилнэ.
Үнэ төлбөр: Нэг хүний 15 мянган /эрүүл мэндийн даатгалтай бол/, эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд 25 мянган төгрөг хоол, эмчилгээ, байрны төлбөр орсон. Ихэвчлэн 7-10 хоногоор амардаг. Тэтгэврийн насны хүн Архангай аймгийн харьяат, урьд нь өөр сувилалд амарч хөнгөлөлт эдлээгүй бол 10 мянга, орон нутгийн харьаяалгүй хүн 30 мянган төгрөгийн төлбөртэй /Харьяаллын халамжаасаа 20 мянган төгрөгийг буцааж авна/.
Унаа: Улаанбаатараас “Драгон” Архангайн унаанд 8:0 14, 19 цагуудаас явна. Утсаар холбогдоод очно.
Холбоо барих утас: 99119018, 99334848, 99209002
УЛААН ХААЛГЫН РАШААН
Улаанхаалгын рашаан нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт УБ хотоос 1000км-т, аймгийн төвөөс 50км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газар далайн түвшнээс дээш 2100 метрт оршдог. Халуун, хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчин анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.
Хүчин чадал: Амрагч сувилуулагчдын байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 80-100 амрагч хүлээн авах чадалтай. Одоо аялал амралт, рашаан сувиллын чиглэлээр 6-9 дүгээр сарын хооронд улирлын чанартай үйлчилж ажилладаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж морин аялал, явган аялал, байгалийн аялал, үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Сувилгааны төрөл, үйлчилгээ: Ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж, рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Эмчилгээний төрөл: Физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.
Рашаан эмчилгээ, төрөл: Уг рашаан нь үе мөч, бөөр, сав дотор, элэг цөс, ходоодны өвчинд тустай. Ундаргаар эмчилэх, онгоцонд орох, шүршүүрт орох, рашаанаар шавших, зайлах зэргээр хэрэглэдэг.
Завхан аймгийн Аялал жуулчлалын мэдээллийн төв байрлан ажилладаг. Эндээс Завхан аймгийн тухай, байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудын мэдээллийг авах болно.
Үнэ тариф: 30 мянга тэтгэврийн насны хүмүүс /хоол, байр, эмчилгээ/ /халамжаас 20 мянгаа буцааж авна/.
Тэтгэврийн амьжиргаан баталгаат түвшингээс доогуур түвшний хүн зургаан хоног үнэгүй амарна. Тодорхойлолт, харьяа халамжаасаа эрхийн бичиг авсан тохиолдолд.
30 мянга төлөх боломжгүй тохиолдолд халамжаас эрхийн бичиг 6-10 хоног /100 мянган төлөөд/.
Унаа: “Драгон”-оос өглөө 09:00 цагт, “Нарантуул” худалдааны төвөөс орой 16:00 цагт Завханы шуудангийн унаанд сууна. Завханд очоод доорхи утсаар холбогдож амралт руу явна. /Тэтгэврийн насны хүмүүс унааны нэг талын зардлыг халамжаасаа авна/
Холбоо барих: 96066908, 881144103
ХАСУ-ШИВЭРТ РАШААН СУВИЛАЛ
Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг.
Уг цогцолбор нь тохилог, тав тухтай. Тухайлбал, бүтэн, хагас люкс, энгийн гэсэн зэрэглэлтэй өрөөнүүдтэй.
Багц үнэнд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.
Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан, “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ.
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъяард, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, нэмэлт массаж зэрэг үйлчилгээнүүдтэй.
Үнэ тариф: Өрөөний үнэ таван ангилалтай.
Энгийн өрөөнүүд нь 4-7 ортой. Тэтгэврийн хүн 28600, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай бол 32600, даатгалгүй бол 43600 төгрөгийн төлбөртэй. Харин 2-3 ортой дотроо 00-гүй өрөө нь тэтгэврийн хүн 33600, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай бол 47600, даатгалгүй бол 48600 төг, энгийн 2-3 ортой, дотроо 00-той өрөө нь тэтгэврийн хүн 43600, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай бол 47600, даатгалгүй бол 58600 төгрөгийн төлбөртэй.
Мөн хагас люкс хоёр ор, шүүршүүр, дотроо 00-той өрөө нь тэтгэврийн хүн 54600 эрүүл мэнд, нийгмийн даатгалтай бол 58600, даатгалгүй бол 62600 төгрөгийн төлбөртэй.
Харин люкс өрөөнүүд нь тав тухай бөгөөд тэтгэврийн хүн 69600, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай бол 73600, эрүүл мэнд, нийгмийн даатгалгүй бол 77600 төгрөгийн төлбөртэй юм байна.
Дээрх нь төлбөрүүдэд нь нэг хүний, нэг өдрийн, хоол, эмчилгээ, ор хоногийн төлбөр орсон болно. Амрагчдад бассейн, наран шарлага нь төлбөргүй.
Унаа: “Драгон” төвөөс Архангай аймгийн унаанд суугаад, аймгийн төв дээр очоод доорхи утсаар холбогдоход амралтын унаа үйлчилнэ.
Холбоо барих утас: 70007314, 95813212
ЦАГААН ГОЛЫН РАШААН АМРАЛТ
Цагаан голын рашаан амралт нь Булган аймгийн Баян-Агт сумын нутагт Цагаан голын рашааны дэргэд (Эмгэн булгийн рашаан) байгалийн үзэсгэлэнт газар оршдог. 2003 оноос эхлэн 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 80 хүртэл амрагч, жуулчин хүлээн авах гэр болон зуны (шовгор байшин) байртай. 30-40 хүний суудалтай хоолны танхимтай. Боловсон 00, душ, сауна, тоглоомын талбайтай.
Цагаан гол рашаан амралтын газар нь Эрдэнэт үйлдвэр ХХК (ГОК)-тай хамтын ажиллагааны гэрээтэй ба үйлдвэрийн ажилчин албан хаагчдад үйлчилдэг. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл зэрэг хот аймгуудын иргэд амрагч, аялагч нар ихэвчлэн үйлчлүүлдэг.
Цагаан голын рашаан нь хоолой, элэг, цөс, ходоод, үе мөч, зүрх судасны өвчинг анагаах зорилгоор эрт үеэс ууж, орж хэрэглэж ирсэн.
Рашааныг ууж, орж хэрэглэх заавар: Рашаанд орохдоо эхлээд бага багаар ууж дасгах, аажмаар рашааныхаа уух ба орох хэмжээ, хугацааг ихэсгэж, дараа нь буцааж багасгах байдлаар хэрэглэдэг.
Анхаарах зүйл: Рашааныг хэрэглэх үед эхэндээ гүйлгэх, ойр ойрхон шээс хүрэх, хууч өвчин зовиур сэдрэх зэрэг шинж илрэх ба энэ нь рашааны үйлчилгээ танд нөлөөлж байгаа шинж юм. Рашааныг хэт их уух, рашаанд хэт их орох нь сайн зүйл биш бөгөөд тодорхой тэсвэрлэх хэмжээнд хүргээд багасгаж зогсоох нь зүйтэй.
Рашаан хэрэглэх үлгэрчилсэн жишиг
Өдөр |
Хугацаа |
Уух хэмжээ |
Орох хэмжээ |
||
|
1 дэх |
Өглөө |
100-150 гр |
10 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
100-150 гр |
10 сек |
5-10 -/+ сек |
|
|
2 дахь |
Өглөө |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
|
3 дахь |
Өглөө |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
|
4 дэх |
Өглөө |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
450-600 гр |
40 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
|
5 дахь |
Өглөө |
450-600 гр |
40 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
600-800 гр |
50 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
450-600 гр |
40 сек |
5-10 -/+ сек |
|
|
6 дахь |
Өглөө |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
450-600 гр |
40 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
|
7 дахь |
Өглөө |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
350-450 гр |
30 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
|
8 дахь |
Өглөө |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
250-350 гр |
20 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
|
9 дэх |
Өглөө |
100-150 гр |
10 сек |
5-10 -/+ сек |
|
Өдөр |
150-250 гр |
15 сек |
5-10 -/+ сек |
|
|
Орой |
100-150 гр |
10 сек |
5-10 -/+ сек |
Үйлчилгээ: Цагаан голын амралтанд амрагчдад тогтсон хоолны цэсээр үйлчилдэг.
Байр хоног + өдөрт 4 хоол + өдөрт 3 удаа хөнгөн цайтай + нэмэлт үйлчилгээ.
Дараах хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлдэг.
Хугацаа |
Хоолны зүйлс |
Цаг |
Өглөө |
Рашаанд орох |
0800 хүртэл |
Хөнгөн цай, хоол |
0800-0900 |
|
Амралт чөлөөт цаг |
0900-1100 |
|
Бага үд |
Цай, хөнгөн зууш, гурилан бүтээгдэхүүн |
1100-1200 |
Рашаанд орох |
1200-1400 |
|
Өдөр Их үд |
1-р хоол, 2-р хоол, цай |
1400-1500 |
Амралт чөлөөт цаг |
1500-1600 |
|
Цай, хөнгөн зууш, гурилан бүтээгдэхүүн |
1600-1700 |
|
Рашаанд орох |
1700-1800 |
|
Орой |
1 эсвэл 2-р хоол, цай |
1800-1900 |
Амралт чөлөөт цаг |
1900-2000 |
|
Шөнө |
Сүү, тараг гэх мэт |
2000-2100 |
Амралт чөлөөт цаг |
2100 хойш |
Амралтанд амрах, захиалга өгөх: Амрах эрхийн бичгийг (путейвка) “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эмнэлэг сувилал”-ын хүлээн авахаас захиалан авч хуваарьт өдөр амралтын газар хүрсэн байна. Амралтанд амрах эрхийн бичгээ үзүүлэн бүртгүүлснээр амрах байрандаа орж үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Өрөө нь дөрвөн ортой, гэр, шовгор байшин. 6-9 дүгээр сар хүртэл.
Үнэ: Эрүүл мэндийн даатгалтай бол дунджаар нэг хүний 35 мянган төгрөгийн төлбөртэй. /Өдрийн гурван хоол, ор хоног/. Хувь хүн өөрсдөө уламжлалт маягаар рашаанд орох боломжтой.
Холбоо барих утас: 99356789 дугаарын утсаар болон Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын 73493, 73496, 73456 дугаарын утсаар, мөн bayan_agt@yahoo.com гэсэн цахим шуудангаар мэдээлэл авч захиалга өгнө.
ӨМНӨХ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...