Өнөөдөр говийн баавгай мазаалайг хайрлан хамгаалах “Бахархлын өдөр”боллоо
- schedule 2017 оны 3 сарын 16
- chat_bubble 0
Өнөөдөр Баянхонгор аймгийн хэмжээнд говийн баавгай мазаалайг хайрлан хамгаалах “Бахархлын өдөр”боллоо.
Үүнд Байгалийн музейд байрлах “Мазаалай” танхимыг санаачлан өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан мазаалай баавгайг аврах “Мама” ТББ-ын тэргүүн Н.Түмэнжаргал оролцов.
Тэрбээр энэхүү “Мазаалай” танхимыг 2014 онд байгуулахдаа мазаалайг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, сурталчилах, Баянхонгор аймгийн хэмжээнд цөөхөн тоотой байдаг нэн ховор амьтаныг хайрлан хамгаалахад тулгуурласан гэнэ.
Мөн энэ үеэр “Оюуны ундраа” группээс гурван баавгайг хандивласнаас гадна оюуны чадварын “Q” төвийн харъяа Баянхонгор аймаг дахь салбараас “Сэтгэх чадвар” уралдааныг зохион байгуулав. Энэхүү уралдааныг мазаалай баавгайн зурагтай эвлүүлдэг тоглоомыг хэн сайн, хурдан эвлүүлснээр нь дүгнэсэн байна.
Уралдаанд дээрх аймгийн 11 сумын болон аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим сурагч, 80 гаруй эцэг эх, багш оролцжээ.
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...