Хэд түлхээд өгөөч!
- schedule 2018 оны 3 сарын 22
- chat_bubble 1
Шөнө 4 цагийн үед хаалга тогшлоо. Тайлсан чинь нэг залуу "хөгшөөн түлхээд өгөөч" гэжжээ. Би ч дургүй хүрээд шууд хаалгаа хаагаад унтахаар хэвттэл эхнэр,
-Ноднин бид 2 -ыг усан борооноор хээр сууцан байхад нэг залуу нэвт нортлоо машиныг минь түрж өгч аминд орж байсан даа. Тэр залууг байгаагүй бол бид хоёр ч эзгүй хээр яах ч байсын билээ. Ялгаа юу байхав хөөрхий, гараад түлхээд өгчихөөч гээд үглээд байхаар нь дуртай, дургүй гартал гадаа хав харанхуй, нөгөө залуу ч, машин ч харагддаггүй.
"Хөөе чи хаана байна аа" гэсэн чинь нөгөө эр ,
- Би энд савлуур дээр байна аа. Хэд түлхээд өгчих"...
10 жил ганцаараа гол дүр байж байгаад саяхан дүүтэй болсон охины минь яриа(хөөрхөн санагдаад, бас охиныгоо өрөвдөх ч шиг.. )
- Ээжээ би дүүтэй болсондоо баяртай байгаа. Хичнээн их загнуулж байгаа ч гэсэн миний төлөө л хэлж байгаа. ( Хамгийн их туслаад, хамгийн их загнуулж байгаа..)
Намайг сайн сайхан байгаад, юм хийж сураасай гэж та үглэж загнаж байгаа тиймээ..
Одоо л би үг сонсч сурахгүй бол том болоод ажил, амьдрал дээр гараад хүний үг авахгүй, сонсохгүй бол яаана тиймээ..?
Хайрлахад золиос хэрэгтэй
Манай найзын хүү дүүтэй болоод, хамт машинаар тоглох мөрөөдөлтэй болов оо. Байнга дүүдээ энэ машиныг өгнө гээл яриастай хадгалаастай. Хүсч хүсч төрсөн дүү нь эмэгтэй хүүхэд байж таараад эмнэлэгээс гарч ирсэн өдөр нь ерөөсөө ойртоогүй гэсэн Маргааш өглөө нь хажууд нь сууснаа, ах нь их бодлоо би л хамт барбигаар тоглохоос...
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...