Манай хүүхэд үүнээс өөр оймс огт өмсөхгүй юм аа...
- schedule 2018 оны 3 сарын 26
- chat_bubble 0
Өнөөдөр автобусанд явж байсан чинь Номын сангаас зөндөө хүн суусын тэгээд ихэнх нь дамжин суулаа, дамжин суулаа гээл тэгсэн урд талын хаалганы арын сандал дээр ээжтэйгээ сууж явсан 5-6 насны охин ингэж ярив аа.
Охин: Ээжээ энэ эгч ядардаггүй юм байхдаа
Ээж: Аль эгч, миний охин
Охин: Энэ карт дараад байгаа юман дотор байгаа эгч
Ээж: /инээгээд/ Миний охион энэ дотор хүн байдаггүй шдэ цаанаасаа гар утасны ''таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэдэг шиг юм суулгачихдаг байхгүй юу
Охин: Худлаа ярь жолооч ах жижигхээн хүн байдаг гэсэн
Жолооч: Инээснээ би чамд тэгж хэлсэн юм уу гэсэн чинь
Охин: Та ганцаараа автобусны жолооч юм уу гэдийн тэр хавиар зогсож, сууж байсан хүмүүс нэрт хийгээл инээлдээд, жолооч ах ч таг дуугай.
Мэдэхгүй ээ энэ оймсноос өөрийг огт өмсөхгүй юм аа. Өмсүүлэхгүй бол уурлаад, уйлаад л сүйд болох юм. Яана вэ, одоо. Унтаж байхад нь дарав.
Түүнд бүү санаа зов
Манай хөрш таван хүүтэй, хамгийн том нь миний үеийн залуу байдаг юм. Том хоёр хүү нь тэрсхэн тэгээд дунд хүү, бага хоёр нь ихэр. Тэр айлд зүгээр л дайн болдог. Хана манаа би хааяа шалгаж үздэг юм ш дээ, цөмрөөд ороод ирэх вий дээ гээд түгшүүртэй.
Нөгөө тав чинь нийлж байгаад "сарнай цэцгийн сайхан дэлбээ, салхинд найган бүжих шиг, сайхан төрсөн найзууд минь саатан наадан бүжээрэй" гээд хоолой салгаж дуулаад ханз авна ш дээ. Би наана нь хоолой моолой нийлцэн дууг нь дуулаасайтай, хаана ч явсан аялаастай.
Аав нь хааяа загнаж байгаа нь сонсогдоно, хүнгэнээл хэсэг нөгөө хэд нь чимээгүй болоод 10-аад минутын дараа дахиад л пижигнэнэ. Сонсоод байхад хамгийн том ах нь л их загниулж байгаа сонсогдоно. Дүү нараа харсангүй Чингүүнээ гэж ирээд л, би айлын томын хувьд Чингүүнээг өмөөрч бариад байгаан биш шүү.
Өнөөдөр орцонд таарсан чинь бурханы авралаар тэднийх охинтой болсон байна. Халуун савтай хоол, цай бариад явж байна. Тэгээд таван хүүгээ гэртээ үлдээчихээд эмнэлэг рүү байнга яваад нөгөө хэд нь ирэх бүрт нь ааваа ямар дүү гарсан гээд шалгаагаад байхаар нь хэлэхгүй байж байгаад сая хэлсэн гэнэ ээ.
Ганц охин гарах гэж байгаа болохоор хүйсийг нь хүнд, бүр хүүхдүүдээ ч хэлээгүй байсан юм байна. Тэгээд аав нь маргааш ээж дүүг нь авчирна гэсэн чинь,
Чингүүнээ: Аав ямар дүү гарсан юм?
Аав: Ахиад хоёр ихэр хүү
Чингүүнээ: аймар ууртай "гөлөг юмаа нээрээ" гэсэн гэнэ ээ хахаха.
Ээж нь 30 минут унтаад босоод ирэхэд...
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...