Эмээ нь улсын мөнгө хувьдаа их л идлээ энэ томчуудаас дутах юм алга
- schedule 2018 оны 4 сарын 4
- chat_bubble 2
Найзынхаа 91 настай эмээ дээр очиж хол ойрын сонин бас болоогүй улс төр баахан ярилаа. Тэгсэн
Эмээ: Эмээ нь улсын мөнгө хувьдаа их л идлээ энэ томчуудаас дутах юм алга гэнэ.
Би: За та яаж идээд байгаан гэсэн чинь
Эмээ: Улсад 20 жил ажиллаад 41 жил тэтгэвэр аваад идцэн гэнэ ээ.
АТМ гараад удаагүй байсан юм. Анх удаа ээжийнхээ картнаас мөнгө авах гэж байгаад залгиулчихаад айсандаа гараад ирэх байх гээд нэлээн хүлээгээд сүүлдээ карт хийдэг нүхэнд ойртож байгаад, наадах чинь ээжийн карт ш дээ гэж хэлж үзсэн юм уу. Тэгээл харих замдаа гандан орж хүрд эргүүлчихээд гэрийнхээ урд байдаг овоон дээр баахан уйлж сууж байгаад орлоо. Би таний бүх мөнгийг алга болгочихлоо гэж буруу ойлгуулж хэлээд, ээж маань учрыг нь ч асуулгүй намайг зодчихоод ажилдаа яваад өгжийж билээ.
Одоогоос 9 жилийн өмнө ангийнхаа хөвгүүнтэй ид мсж бичилцдэг байлаа. Тэр үед юун андройд утас товчлууртай утас л моодонд орж байсан. Хайрандаа шатаад шөнө оройг үл харгалзан мсж бичнэ. Цагаан сарын үе байсан юм. Найз залуу маань гэртээ аав, ээж, хамаатны ах, эгч гээд олуулаа газраар унтдаг байсан гэсэн. Тэгсэн мань хүн товчлууртай утсаараа түг таг гээл мсж бичээд байж л дээ. Аав нь унт гээд загнасан тоохгүй л нөгөөх нь түг таг гээл бичээд л байж. Ээж нь ч жоохон хүүхэд байж хэнтэйгээ бичээд байдгийн гээд үглээд л, уур нь хүрсэн аав нь шөнө орой унтуулахгүй хаашаа юм гээд утсыг нь булааж аваад л гаргаад шидцэн гэсэн. Тэгсэн найз залуу маань босоод сууцан ий ий ий ий та нар хүнд хайртай болж үзээгүй юу гээд уйлж гарсан гэсэн. Хамаатны ах эгч нь саваад унацан гэсэн. Бодохоор л миний инээд хайр хоёр зэрэг хүрээд байдгийн.
Жич: Бид хоёр суугаад хөөрхөн хүүтэй болоод саяхан хуримаа хийсэн. Хадам аав минь энэ тухай хааяа ярьж бид хэд жаал инээлддэг юм. Хайрааа гэж.
Хүүдээ танихгүй хүнд битгий хаалгаа нээгээрэй, танихгүй хүн дуудвал битгий очиж байгаарай гээд үргэлж захидаг юм. Өнөө өглөө түлхүүрээ мартаад гэрлүүгээ орох гээд орцны хаалганаас гэрлүүгээ залгалаа.
Хүү: Хэн бэ?
Би: Аав нь байна.
Хүү: Ямар аав? (олон аавтай хүн шиг)
Би: Аав нь л байна ш дээ. Орцны хаалгаа онгойлгоорой.
Хүү: Ямар аав юм бэ? Нэрээ хэл
Би: Баярцогт байна аа.
Хүү: Аан за. Гээд орцны хаалга онгойлгов.
Гурван давхарт ирээд хаалгаа нүдтэл:
Хүү: Хэн бэ?
Би: Аав нь байна ш дээ.
Хүү: Ямар аав? Нэрээ хэл?
Би: Баярцогт аав нь байнаа.
Хүү: Аан за байж бай, шалгаадхая сандал аваад ирье гээд таг болчихлоо.
Тэгснээ сандал дээр гарч зогсоод хаалганы жижиг цонхоо нээж харснаа аан мөн байна. Гэртээ орох гэж бөөн юм боллоо ш дээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...