Ууг нь их өргөн ор засдагийн...
- schedule 2018 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Ууг нь их өргөн ор засдагийн. Аав, ээж нь хаагуур нь унтахын бүү мэд. Өглөө болохоор зарим нь шалан дээр хэвтэж байна ш дээ. Олуулаа байх сайхан шүү.
Эхнэр бид хоёр охиноо өлгийдөн аваад хоёр сар болж байна. Төрөхийн өрөөнд хамт ороод ямар их өвдсөнийг нь харсан болохоор одооноос бүх зүйл миний хайрын зөв гэж өөртөө хэлдэг болов. Сэтгэл санааны хувьд ч их эмзэг байдгийн байна. Тэгэхдээ бас заримдаа арай дэндүү юмаа. Ийм яриа өрнөлөө.
- Энэ инстаграм дээр байгаа охины бөгс ямар гоё юм бэ гэж байна. Би одоо юу гэх ч ёстой юм, бараг л миний буруу хайраа л гэлээ. Тэгсэн уурласнаа:
- Би чамайг ер нь миний араар юу хийж явдагийг мэдэхгүй гэж бодоо юу?
- Би: За би яасын хэлчих
- Манай хүн: Хэн мэддийн.
Сая хичээлээ тараад алхаж байгаад КТМС ийн урд талын зам хөндлөн гарах гээд байж байтал хажууд нэг таягтай эмээ ирээд зогсов оо. Тэгэхээр нь би эмээ би танийг зам гаргаад өгье гээд зүүн гар талаас нь түшээд гарах гэтэл, алив миний хүү энэ баруун талаас түшчих гээд тэгэхээр нь би нээх юм бодолгүй нөгөө талаас нь түшиж яваад замын талд ирж эсрэг урсгал дээр иртэл, одоо миний хүү зүүн гар талаас түшчих гэдэг юм байна.
Тэгэхээр нь хоёр хөл нь өвддөг юм шиг байна гэж бодоод нөгөө талаас нь түшиж зам хөндлөн гаргаж өгчихөөд "Эмээ таны хөл чинь их өвддөг юм уу? Хоёр талаасаа ээлжилж түшүүлээд гэсэн чинь: Энэ муу хоёр хөл ч яахав зам хөндлөн гарж яваад миний хүү бэртчихвий л гэсэндээ, миний муу ач хүүгээс ялгаа юу байхав. Монголын минь ирээдүй шүү дээ та нар минь" гэж хэлээд явсын. Бэртчихвий л гэсэндээ гэдэг үгийг бодож бодож сая л ойлголоо. Тэр эмээ машин ирж байгаа урсгал талд өөрөө явж байраа солиод байсан юм байна.
Хүний сайхан сэтгэл ээ гэж нээрээ юутай ч зүйрлэшгүй юм даа.
Найз маань хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа юм. Найз маань эхнэртэйгээ жаахан ам мурийхаар эхнэр нь би жирэмсэн шүү гэхээр найз дуугаа хураагаад xoшуу амаа унжийлгаад vнсэж, vлгээд хачин юм болно оо. Тэгсэн манай хоёр том хүүгээ загнасан чинь өөдөөс нь би жирэмсэн шүү гэдэг болчихож.
Автобусанд оюутан л байх нэг залуу суудал дээр сууж байна. Гаднаас нэг 45 орчим насны хөнгөн шингэн эгч шууд тэр залуу дээр очоод, босох гээд өндийхийн завдалгүй л загнаад эхэллээ. Нөгөө залуу гэнэт уур нь хүрсэн юмуу яасын, тэгж ярьвал би жирэмсэн гээд буцаж суугаад тас гүрийж байна. Хүмүүс пэр хийтэл инээгээд хаха. Тэгсэн гаднаас нэг хөгшин ороод ирсэн чинь нөгөө залуу суудал тавиад өгч байгаа харагдана лээ. Шартай гэж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...