ӨЧИГДӨР ЦАГДААГИЙН 102 ДУГААРТ 1836 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ИРСЭН БАЙНА
- schedule 2022 оны 12 сарын 14
- chat_bubble 0
Өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн 102 утсанд нийт 1836 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс зөрчлийн шинжтэй 1379, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага мэдээлэл байна. Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн болон зарим мэдээллийг дотор нь задлаж үзвэл:
- Нийт гомдол мэдээлэл 1836
- Зөрчил шинжтэй 1379
- Гэмт хэргийн шинжтэй 104
- Согтуугаар автомашин жолоодсон 45
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 96
- Хүний биед халдах 76
- Эрүүлжүүлсэн 118
- Хулгайлах 29 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс “Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг насных нь онцлогт тааруулан ойлгуулах, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор Цагдаагийн байгууллагаас “СЭРГИЙЛЭГЧ ХҮҮ, СЭРГИЙЛЭГЧ ОХИН” гэсэн баатрын дүрийг бүтээсэн.
Энэ жилийн хувьд ЕБС-ийн 280 сургууль, 160 цэцэрлэгийн багачуудад сургалт, зөвлөгөө, аюулгүйн санамжаа хүргэлээ. Ингэснээр хүүхдүүд танихгүй хүнд хаалга тайлж өгч болохгүй, танихгүй хүнийг дагаж явж болохгүй, цонхон дээр гарч болохгүй гэсэн анхан шатны ойлголттой болж чадсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...