ХААХ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 75 ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ МОНТАЖИЙГ ШИНЭЧИЛЖЭЭ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 75 ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ МОНТАЖИЙГ ШИНЭЧИЛЖЭЭ
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ 7.4 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ
2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛД ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЭМЭГТЭЙ ХҮН БҮРИЙН ЭРЧҮҮДЭЭС ХҮСДЭГ 10 ЗҮЙЛ
- schedule 2023 оны 4 сарын 29
- chat_bubble 0
Харин эмэгтэйчүүдийн хувьд бүх зүйл арай өөрөөр өрнөж эхэлдэг. Гэхдээ ямар ч эмэгтэй бай эр хүнээс дараах 10 зүйлийг хүсдэг байна.
- Түүнийг сонсохыг
Эмэгтэй хүн байгалиасаа яриасаг. Түүнд ганц сонсогч байхад л түүний хүндлэлийг хүлээж чадна. Түүний нүдрүү хараад түүний яриаг анхааралтай сонсох эрэгтэй бол түүний итгэж болох нэгэн гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс гадна ямар нэгэн харилцаанд орох боломжийг бий болгоно.
- Заримдаа түүндээ урмын үг хэл
Түүний нүүрлүү харж байгаад урмын үгээ хэл. Магтаал болон сайшаал эрэгтэй эмэгтэй 2 хүйсийнхэнд адил эерэг нөлөөг үзүүлдэг. Хэрэв дуралчихсан бол танд түүндээ хэлэхийг хүсч байгаа хэдэн зуун үгс байгаа нь лавтай. Тэднээсээ цөөн хэдийг хэлэхэд хангалттай.
- Түүний зүтгэлд таларх
Тэр өнөөдөр чамд оройн хоол хийж өгсөн үү? Эсвэл өнөөдөр чамайг баярлуулсан уу? Чамтай хамт дуртай киног чинь шимтэн үзсэн үү? Юутай ч чамайг аз жаргалтай болгохын төлөө хийсэн бүх зүйлсэд нь тухайн цаг хугацаа бүрт нь таларх. Түүнд хэрхэн талархаж байгаагаа илэрхийлэх нь та хоёрын харилцаанд тун ач холбогдолтой. Тэр маш тааламжтай байгаа нь танд ажиглагдана.
- Түүний төлөө, түүний талд зогс
Эрчүүд эмэгтэй хүнийг хамгаалахаас өөр тийм эршүүд зүйл үгүй бизээ. Тэр чамаас тусламж хүсч байгаа үед эсвэл ямар нэгн хүнд байдалд орсон бол түүний талд эргэлзэлгүйгээр зогс. Тэр үүрд чинийх болж болох юм.
- Үнэнч байдал бол хамгийн том бэлэг
Эмэгтэйчүүдэд нэг логик байдаг. Худал ярих = Хуурах гэж үздэг хүмүүс. Хайртай эмэгтэйгээ алдах хамгийн амархан арга бол түүнд байнга худлаа ярих. Болж өгвөл худлаа битгий ярь. Худлаа ярьсан бол битгий баригд.
- Түүнд хоол хийж өгөх
Эмэгтэй хүний байнга хийх ёстой зүйл бол хоол биш. Эмэгтэйчүүд хамтрагч эрэгтэйнхээ хоолыг амсахыг нууцахан хүсдэг. Та дандаа хоол хийж өгөөд байх шаардлагагүй. Хааяа нэг хоол хийж өгөхөд л түүний хувьд үнэхээр том сурприз байх болно.
- Түүний төгс биш байдлыг хүлээн зөвшөөрөх
Түүний дутагдалтай талыг хүлээн зөвшөөрч түүнийг нь үл тоон уучлал үзүүлэх хэрэгтэй. Хэн ч төгс биш шүүдээ. Хэрэв удаан хугацааны харилцааг хүсч байгаа бол сул талыг нь уучил.
- Бие даасан байдал
Бие даасан, юу хийж байгаагаа мэддэг эрэгтэйд эмэгтэйчүүд дуртай. Тэдний хэн нэгэнд өөрсдийгөө даатгаж түшч тулах гэсэн төрөлх араншинтай нь холбоотой байх.
- Хүйсээр гадуурхахгүй байх
Түүний ажил чинийхээс доогуур байна гэсэн үг биш. Тэр тэгш байдлыг эрхэмлэнэ. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдийн зүйл мэтээр ойлголт өгөхгүй байхад л хангалттай.
- Түүнд хайртайгаа хэлж байх
Таны хэлсэн хэлээгүй тэр мэдэж байгаа гэж эндүүрэх хэрэггүй. Тэр дахиад нэг удаа, цаашлаад үе үе сонсохыг хүсч байгаа. Үүнийг хэлэх тийм ч хэцүү биш ердөө л гуравхан үг шүүдээ. Мөн энэ үгийг хэлж өөрт чинь хичнээн хайртай болохыг мэдэж болно.
Дээрх 10 зүйлийг эмэгтэйчүүд эрчүүдээс хүсдэг боловч үүнээс гадна олон хүсэл тэдэнд бий. Хүний хүслийг байнга биелүүлэх гээд өөрийн хүслээ мартаж болохгүй гэдгийг санах нь чухал буйзаа.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...