ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛ, ЧИМГИЙН НӨХӨН ОЛГОЖЭЭ
- schedule 2024 оны 6 сарын 17
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр. Дугаар 86. Төрийн ордон Улаанбаатар хот. Улсын цол олгох тухай. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1. 15 дугаар зүйлийн 1 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 18-ийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн улсын их баяр цэнгэл наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн Баянмөнхөд Улсын начин цолыг нөхөн олгов. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэмбатын Дашид Улсын харцага цолыг нөхөн олголоо. Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын Сүхбатад Улсын заан цол олгов. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгонд Улсын арслан цолыг тус тус олгосугай. Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх.
Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн улсын их баяр цэнгэл наадмын 512 хүчит бөхийн барилдаанд 8 давсан Ховд аймгийн Буянт сумын бөх Улсын аварга цолтой Оргихын Хангайд Үлэмж бадрах чимэг олгов. Үндэсний их баяр цэнгэл наадмыг зохион байгуулах хороон дарга Сайнбуянгийн Амарсайхан 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...