“БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ”-Д ГАЛ ГАРЧ ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ЦАХИЛГААН НИЙЛҮҮЛЭХ ХУГАЦАА ХОЙШИЛЛОО
- schedule 2024 оны 11 сарын 18
- chat_bubble 0
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц энэ оны арваннэгдүгээр сарын 05-нд ашиглалтад орлоо хэмээн мэдээлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцсан. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Уг станц туршилт тохируулгаа хийгээгүй байсан уу, юутай ч нээлтийн үеэр яндангаас нь утаа гарч харагдаагүй.
Харин өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарсантай холбогдуулан төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацааг хойшлуулсанаа мэдэгдлээ. Юутай ч галыг богино хугацаанд бүрэн унтраасан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...