Улаанбаатар хотын гааль үйлчилгээгээ нэг цонхонд шилжүүлэх зорилт тавьжээ
- schedule 2014 оны 3 сарын 13
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр ГЕГ-ын харьяа Улаанбаатар хотын Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.
Тус газрын удирдлагууд үйлчилгээг аль болох чирэгдэлгүй, нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, тэдний зардлыг хэмнэх талаар багагүй ажил хийжээ. Тухайлбал, гадаад худалдааг хөнгөвчлөх гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах зорилгоор 6 төрлийн үйлчилгээг нэгтгэж нэг цонхонд шилжүүлсэн, цахим үйлчилгээний систем нэвтрүүлж эхэлсэн байна.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “УИХ-аар баталсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилт тавьсан. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бид “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөтөлбөрөө боловсруулсан. Улаанбаатар хотод хамгийн багадаа 5 сая жуулчин хүлээн авхаар зорьж байна. Энэ зорилтод хүрэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гаалийн байгууллагын ажилтан, албан хаагч та бүхний үүрэг хамгаас чухал” гэдгийг онцоллоо.
Мөн төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ үйлчилдэг төрийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд төрийн хүнд суртал, хүйтэн хөндий байдлыг халж шинэчлэхээр ажиллаж байна. Удахгүй төрийн үйлчилгээний стандартыг хуульд нийцүүлэн боловсруулж, журам гаргаж мөрдүүлнэ. Төрийн албан хаагч нарыг авлигаас ангид байлгахын тулд нийгмийн асуудлыг нь ч анхаарч, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэдгийг дуулгалаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...