АЛБАНЫ НОХОЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ГААЛИЙН ЭРЭЛЧ НОХДЫГ ОРОЛЦУУЛНА
- schedule Өчигдөр 15 цаг 34 минут
- chat_bubble 0
Хоёр улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын төвийн байцаагчид энэ сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад ирж, туршлага солилцлоо.
Төлөөлөгчдийг ГЕГ-ын эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах хүлээн авч төвийн бүтэц зохион байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд, албаны нохойн ашиглалт, зөрчил илрүүлэлт, үржлийн хөтөлбөрийн талаар танилцуулж харилцан мэдээлэл солилцож ажиллав. Мөн Солонгосоос ирсэн байцаагчид гаалийн түүхийн музейгээр зочилж, хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичсэн байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын гаалийн албаны төлөөлөгч нар Монгол орны цаг уурын онцлог байдал, албаны нохой сургах аргачлалд ижил төстэй болон ялгаатай зүйлс байгааг дурдаад цаашид Монгол Улсын гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын төвийн үржлийн хөтөлбөрийн хүрээнд гаргаж авсан лабрадор үүлдрийн нохойг авч ашиглах, Солонгос Улсын гаалийн байгууллагаас зохион байгуулдаг албаны нохойн ур чадварын тэмцээнд Монгол Улсын гаалийн байгууллагын эрэлч нохдыг оролцуулж туршлага судлахаар тохиролцсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...