Дэлхийтэй хамгийн төстэй гараг “Кеплер-186Ф”
- schedule 2014 оны 6 сарын 18
- chat_bubble 3
Саяхан одон орончид НАСА-гийн Кеплер дурангаар одон орны шинжлэх ухаанд огт мэдэгдээгүй дэлхийтэй маш төстэй амдрал байх бүрэн боломжтой гараг илрүүлсэн. Энэ тухайгаа 2014 оны 04-р сарын 17-нд дэлхий нийтэд мэдээлсэн. Манай мэдээллийн хэрэгслүүдээр товч мэдээлсэн байгаа. Харин энэ удаа арай дэлгэрэнгүй мөн дэлхийтэй харьцуулсан зураг зэргийг танилцуулъя.
Түүнийг Кеплер-186Ф /Kepler-186f/ гэдэг бөгөөд сансар огторгуйн “хүн амьдрах боломжтой бүс”-д байгаа гэнэ. Энэ нь урьд өмнө дэлхийтэй төстэй амьдрал байх боломжтой гарагуудаас хамгийн магадлал өндөртэй, бараг амьдрал байгаа хэмээн итгэж байгаа анхны гараг юм байна.
Энэ гараг хэмжээгээрээ дэлхийтэй бараг адилаас гадна хэт халуун хэт хүйтэн байхгүй, гадаргын шингэн устай байх магадлал өндөр учраас амьд организм амьдрах таатай орчинтой хэмээн дүгнэжээ. Энэ гараг манай дэлхийгээс 500 гэрлийн жилийн тэртээд байгаа одыг /нар/ тойрон эргэдэг гэж үзэж байгаа ажээ. Нараа 130 өдөрт нэг бүтэн тойрдог. Дэлхийтэй харьцуулахад радиус нь 1:1.11, хэмжээ нь 1:1.37, жин нь 1:1.44 /төмөр 3-ний 1-ээр, хад чулуу 3-ний 2-оор их/, ус мөс нь 1:3.77 харьцаатай гэнэ.
Энэ гараг манай дэлхийгээс арай том хэмжээтэй буюу ойролцоогоор 1/10 хувиар том ажээ. Харин нар нь манай нартай харьцуулбал арай хүйтэн, үл ялиг жижиг бөгөөд бага гэрэл цацруулдаг гэж судлан дүгнэсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...