СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРНЫ НҮХЭН ЖОРЛОНГ СОЛИХ АЖИЛ ИРЭХ ЗУН ДУУСНА
- schedule Өнөөдөр 10 цаг 0 минут
- chat_bubble 0
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү төсөл 4 үе шаттай хэрэгжиж 796 ариун цэврийн байгууламж барихаар төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 506 ариун цэврийн байгууламжийг бүрэн барьж дуусгасан. Төсөл 2025 оны 6 дугаар сард бүрэн дуусахаар төлөвлөж байна гэв.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр батлав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...