Дүрэмт хувцсыг үйлдвэрлэж дуусчээ
- schedule 2014 оны 8 сарын 21
- chat_bubble 0
Дүрэмт хувцас авахаар өнгөрсөн жил 497.000 сурагч захиалга өгснөөс дөнгөж 38 хувь нь буюу 189.000 нь л хувцсаа авч чадсан. Харин энэ жил 186104 сурагч дүрэмт хувцас авахаар шинээр захиалга өгчээ. Тэгвэл үйлдвэрлэгчид дүрэмт хувцсыг шаардлагатай тоо хэмжээгээр үйлдвэрлэж дууссан байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд Улаанбаатар хотод борлуулалтын нэмэлт цэгүүд гаргажээ.
Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын өмнө, АСА циркийн гадна, Эрх чөлөөний талбай, “Дүнжингарав” худалдааны төв дотор, Улсын их дэлгүүр АСА циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 09.00-20.00 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдана. Харин аймаг бүрт дүрэмт хувцас худалдах 2-3 борлуулалтын цэг ажиллаж байгаа гэнэ.
Э.ЭРДЭНЭ
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...