ШИНЭЭР ГАРСАН ТӨГРӨГИЙН БОНДУУД НЬ 1-2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, 17-22 ХУВИЙН ХҮҮТЭЙ
- schedule 2025 оны 2 сарын 8
- chat_bubble 0
Нэгдүгээр сард дотоодын биржийн бус зах зээлд 98.4 тэрбум төгрөгийн болон 2.6 сая ам.долларын үнэт цаас анхдагч зах зээл дээр арилжаалагджээ. Шинээр гарсан төгрөгийн бондууд нь 1-2 жилийн хугацаатай, 17-22 хувийн хүүтэй байсан бол ам.долларын бондууд 18-24 сарын хугацаатай, 9-12 хувийн хүүтэй гарчээ.
Харин өнгөрсөн онд давхардсан тоогоор 190 үнэт цаас гаргагч нийт 2.8 их наяд төгрөг болон 72.0 сая ам. долларыг биржийн бус зах зээлээс татан төвлөрүүлжээ. Идэвхтэй бондуудын үлдэгдэл дүн өмнөх оны I сартай харьцуулбал 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдэж 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Мөн Монголын OTC платформ үнэт цаасны арилжаандаа блокчэйнд суурилсан систем нэвтрүүлэхээр болсон байна. Ингэснээр цаашид арилжааны аюулгүй байдал сайжраад зогсохгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид 24 цагийн турш тасралтгүй арилжаа хийх боломж бүрдэх юм.
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...