Дэлхийн хамгийн үнэтэй 10 нарны шилнүүд
- schedule 2014 оны 9 сарын 25
- chat_bubble 0
Нарны шилийг анх 2 үндсэн зорилгоор бий болжээ. 1-р мэдээж нарны хурц гэрлээс нүдээ хамгаалах, 2-рт харцаа нуух зорилгоор үүсч бий болсон.
Сүүлдээ нарны шил нь хэрэглээнээс гадна гоёл болж загвар, үзэмж, чанар, материал, үнэ зэргээсээ шалтгаалаад хүмүүсийн хөрөнгө мөнгө, нийгмийн зэрэг зиндааг тодорхойлох нэгэн болжээ.
Өнөө үед нарны шилний Dolce&Gabbana, Chopard, Bulgari гэх мэт алдартай брэндүүд бий болсон ажгуу.
Манай оронд хамгийн бага үнэтэй Хятадын нарны шилүүд 7 мянгаас эхэлдэг бол 20, 30 мянга, 200, 300 мянга 2, 3 сая төгрөгийн /2000-3000 ам.доллар/ нарны шилүүд байдаг. Түүнээс ч үнэтэй байдаг л байх.
Тэгвэл дэлхий хамгийн үнэтэй нарны шилнүүд ямар үнэтэй байдаг бол. Ингээд хамгийн үнэтэй 10 нарны шилийг товч дурдья.
10. Lugano Diamonds Sunshades – 27,000 ам.доллар
1974 онд эрдэнэсийн гоёл чимэглэл, үнэт эдлэл хийдэг Lugano Diamonds компани байгуулагдсан. Уг компанийн үндсэн үйлдвэрлэл нь Калифорнийн Нью Порт Бийчэд төвлөрдөг. Компани өөрсдийн хийдэг үнэт эдлэлүүддээ нарны шилийг оруулахаар болж алдартай дизайнер Бартон Перейра Sunshades нэртэй шил урлажээ. Тус компанийн санал болгож буй шил нь алтан хүрээн дээр ирвэсний өнгө хослуулан 2.85 каратын очир алмазаар чимэглэсэн ягаан туяатай шил юм байна. Мөн анрны шилний сэнжийг нь 3.59 каратын хар үнэт чулуугаар хийжээ.
9. Bulgari Parentesi Diamond Sunglasses – 31,000 ам.доллар
Тансаг, үнэт эдлэлийн Bulgari фирм 1884 онд Ромд байгуулагдсан. 130 жилийн түүхтэй алдартай компани өнөөдөр дээд зэрэглэлийн гоёлын үнэт эдлэл, цаг, үнэртэн, арьсан эдлэл эдлэлийн зах зээл дээр өрсөлдөж байна. Мөн зочид буудлын сүлжээтэй.
Тус компани 2,5 каратын очир алмазан чимэглэлтэй 31,000 ам.долларын үнэтэй 10 шил урлажээ.
8. Bentley Platinum Sunglasses – 45,276 ам.доллар
Bentley Motors компани тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэдэг билээ. Гэхдээ энэ нь дээд хүрээнийхэнд зориулсан нарны шил үйлдвэрлэж болохгүй гэсэн үг биш. Хэдэн жилийн өмнө тус компани 100 ширхэг тансаг зэрэглэлийн нарны шил үйлдвэрлэсэн байна. Энэ нь машин худалдан авсан үйлчлүүлэгчдээ урамшуулал болгох зориулалтаар хийсэн аж. Платиниум хүрээтэй уг нүдний шилний үнэ нь 45,000 ам.доллар.
Бас арай хямдхан 14,000 ам.долларын үнэтэй ягаан шил бүхий цагаан болон шар алтан хүрээтэй загвар байгаа гэнэ.
7. Bulgari Flora Sunglasses – 59,000 ам.доллар
Bulgari фирмийн урласан уг нарны шил нь цэнхэр сафир , аквамарин, очир алмазаар чимэглэсэн 18 каратын алтан хүрээтэй 59,000 ам.долларын үнэтэй гэнэ. Арай бага буюу 25,000 ам.доллараар энгийн загварын авч болох аж.
6. Maybach "The Diplomat I” – 60,000 ам.доллар
Мөн 1909 онд байгуулагдсан Германы дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч компани 2013 онд Daimler AG компанитай нэгдсэн. Компани мөн үйлчлүүлэгчдээ урамшуулал болгох зорилгоор өөрийн нэрийн нарны шил урласан байна. 50 ширхэг хийгдсэн нарны шил нь 1,18 каратын 174 ширхэг очир алмазаар чимэглэсэн 18 каратын шижир алтан хүрээтэй, өөрийн логотой нэг бүрийн үнэ нь 60,000 ам.доллар гэнэ.
5. Luxuriator Style 23 Canary Diamond Sunglasses – 65,000 ам.доллар
Тансаг зэрэглэлийн үнэд эдлэл хийдэг Лос-Анжелест төвлөрсөн Франко фирмийн урласан нарны шил нь 132 ширхэг засмал очир эрдэнээр чимэглэсэн 18 каратын алтан хүрээтэй, гарыг нь буйвол үхрийн эврийн ясаар хийж зааны соёоны ясаар цэцгэн чимэг хийсэн гэнэ. Хар линзэд нь алтанхүрээ нь гайхалтай сайхан зохицсон шилийг тансаг үнэт эдлэл цуглуулагч нарт 65,000 ам.доллараар зардаг аж.
4. CliC Gold 18 Carat Gold Sport Sunglasses – 75,000 ам.доллар
Роно Ландоний гучин жилийн турш оптикийн чиглэлээр ажиласан CliC Gold компани дэлхийн хамгийн үнэтэй спортын нарны шил урлажээ. Тус компани 2012 онд дэлхийн хамгийн үнэтэй харааны шил үйлдвэрлэн гаргаж байжээ. Тэд бас хамгийн үнэтэй спортын нарны шил урлахаар шийджээ. Энэ нарны шил нь цэвэр алтаар хийгдсэн бөгөөд загвар нь их өвөрмөц аж. 100 ширхэгийг л үйлдвэрлэсэн энэ шилний үнэ нь 75,000 ам.доллар гэнэ. Уг шилийг компанийн алдартай урлаач дизайнер Hugh Power нэг бүрийг нь 40-50 цагийн турш урласан гэдэг.
3. Shiels Jewellers Emerald Sunglasses – 200,000 ам.доллар
1945 онд байгуулагдсан үнэт эдлэл, бэлэг дурсгал зэрэг үйлдвэрлэдэг Австралийн Shiels Jewellers компани 1977 оноос нарны шил үйлдвэрлэж эхэлжээ. Тэд энэ алтан хүрээтэй, алмазаар чимэглэсэн, маргад эрдэнийн чулуун линз бүхий нарны шилээ 5 жилийн турш урласан байна. Үнэ нь 200,000 ам.доллар.
2. Dolce & Gabbana DG2027B Sunglasses – 383,609 ам.доллар
Италийн загварын ордныхон саяханыг хүртэл нарны шилний хамгийн дээд үнийг тогтоосон шил урласан аж. Тэд өөрсдийн урласан хүрэн линзтэй алмазаар чимэглэсэн алтан нарны шилээ 380,000 ам.доллар хэмээн үнэлсэн байна.
1. Chopard De Rigo Vision Sunglasses – 408,000 ам.доллар
Дэлхийн хамгийн үнэтэй нарны шилийг Швейцарийн Chopard компанийн De Rigo Vision нэртэй шил эзэмшдэг байна. Ингэж тогтоохоос ч аргагүй гэнэ. 24 каратын 60 гр цэвэр алтан гар, гар тус бүр дээр C хэлбэрийн 4 каратын 51 очир алмаз эрдэнээр чимэглэсэн уга нарны шилний үнийг 408,000 ам.доллар гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...