Хүнсний бүтээгдэхүүний үнэ ялимгүй буурчээ
- schedule 2015 оны 5 сарын 7
- chat_bubble 0
Хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоногт өмнөх сартай харьцуулахад 2.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.7 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 7.0 хувь, ямааны мах үнэ 11.7 хувь, адууны махны үнэ 5.0 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсч, хонины ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн ястай махны үнэ 5.2 хувь, адууны махны үнэ 1.4 хувь, ямааны махны үнэ 0.1 хувиар буурсан байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7265 төгрөг, үхрийн /ястай/ мах 7900 төгрөг, үхрийн цул мах 10155 төгрөг, адууны мах 5840 төгрөг, ямааны мах 6150 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Өмнөх сарынхаас дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 1-р зэргийн задгай гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1-р зэргийн задгай гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.6 хувь, луувангийн үнэ 2.6 хувь, сонгины үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар өсч бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 0.4 хувь, луувангийн үнэ 1.8 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар өсч бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 7.9 хувь, "Элекстер" сүүний үнэ 7.3 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 6.9 хувь, "Элекстер" сүүний үнэ 3.0 хувиар буурч задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...