Т.БАЯРХҮҮ: ШАХМАЛ ТҮЛШИЙГ БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛЭХЭЭР ИЛГЭЭСЭН
- schedule Өнөөдөр 16 цаг 47 минут
- chat_bubble 0
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр Агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт шалгалтын талаар ОБЕГ-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрээр "Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон бусад 16 төрлийн 35 кг дээжийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид элементийн шинжилгээ хийлгэхээр 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр илгээсэн ба шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Мөн НЭМҮТ, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн байгууллага хамтран Тавантолгой түлшний Налайх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн байрнаас дээж авч, ДЭМБ-аар дамжуулан гадаад улсад шинжилгээнд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.Хариу хүлээж байна" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...