Махны экспортыг нэмэгдүүлэх нь...
- schedule 2017 оны 3 сарын 22
- chat_bubble 0
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб ээлжит хэлэлцүүлгээ дээрх сэдвээр өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад махны экспорт нэмэгдэхгүй байгаа нь нэгд, үе үе гарах малын гоц халдварт өвчин, хоёрт, махны үйлдвэрийн үйл ажиллагаа мах боловсруулалтын стандарт, экспортын шаардлагад нийцэхгүй байгаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс экспортыг нэмэгдүүлэх нэг аргад мах боловсруулалтыг халал стандартад шилжүүлэх явдал гэж үзэж энэ талаар Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг "ТИКА" манай улсад төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд халал аргаар мах нядлаж бэлтгэх талаар сургалтууд явуулж. Говь-Алтай аймгийн Чандмань суманд загвар үйлдвэр барьж, төвийн бүсэд малын тэжээл бэлтгэх гэж байна.
Ингэснээр халал стандартад шилжинэ. Учир нь энэ аргаар боловсруулж бэлтгэсэн махыг манай урд хөршийн хамгийн ойр орших Шинжан Уйгараас аваад Иран зэрэг олон сая хүн амтай лалын орнууд авдаг байна. Ер нь энэ стандартыг дэлхийн олон улс орон махны импортод хүлээн зөвшөөрдөг аж.
Хэлэлцүүлэгт ХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлт болон Хүнсний газрын дарга нар, Махны холбооны удирдлага, "Мах маркет" зэрэг компанийн төлөөлөл, "ТИКА"-гийн Монгол дахь төлөөлөгч Вайсэл Чифтжи нар оролцлоо.
Б.Болд
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...