“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН 972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХБ-НД ЭРГЭН ТӨЛӨХ ҮҮРГИЙГ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭСЭН
- schedule 2022 оны 10 сарын 17
- chat_bubble 0
Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан.
Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны үнийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаанд Хөгжлийн банкинд эргэн төлөх үүргийг нийслэл хүлээсэн байдаг. НИТХ-ын 115 дугаар тогтоолоор дээрх орон сууцны хорооллын 30 хувийг түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр хуваарилахыг үүрэг болгосон.
Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, төлбөрийн эргэн төлөлтийг бүрдүүлэх болон ашиглалтын үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хариуцан ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийн зээлийн төлбөр төлөлт саарч, мөн барилгын материалын үнэ өсөж, хил хаагдсаны улмаас чөлөөлсөн газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр саатсан нь нийслэлийн гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм.
Хотын дарга эдийн засаг хүнд байгаа үед хууль, дүрэм, журмыг сайтар баримтлах ёстойг анхааруулж байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...