ХААХ
ШИНЭЭР ХУДАЛДАН АВСАН АВТОБУСААР ХОТ ОРЧМЫН ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛНЭ
- schedule 2025 оны 4 сарын 17
- chat_bubble 0
Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулахаар худалдан авсан байна.
Эдгээр автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах гэнэ. Шинэ автобус нийт 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй, хяналтын камеруудтай юм байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?