У. ХҮРЭЛСҮХ: АРД ТҮМНИЙГ УЛС ТӨРИЙН ӨНДӨР СОЁЛТОЙ БОЛСОН ГЭЖ ХАРЖ БАЙНА
- schedule 2022 оны 12 сарын 7
- chat_bubble 0
12 дугаар сарын 3-ны өдрөөс хойш тэмцсэн иргэд Ерөнхий сайд Л. Оюун- Эрдэнэ-д халдах оролдлого хийлээ. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан нар тэмцэгч иргэдтэй уулзаж, тэдний шаардлагыг сонсож байна. Иргэд харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагын Хүрэлсүхийг гарч ирэхийг шаардаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх: УИХ болон Засгийн газрыг дөрвөн хоног харлаа. Нүүрсний хулгай хийж иргэдээр дөрвөн хоног оньсого таалгаж суусан. Би бол ард түмнийг улс төрийн өндөр соёлтой болсон байна гэж харж байна. Засгийн Газар нүүрсний хулгайн талаар хөндөж ярьсан, гэмт хэрэгтэй тэмцэх гол субъект бол Засгийн газар юм. Иргэд та бүхний өмнөөс жагсаж байна. Жагсачидын ихэнхи нь залуучууд байна. Ерөнхий прокурор таньд нүүрсний хулгайчдыг олж баривчлах бүрэн эрх нь байгаа. Та бүхэн ажилаа хийнэ үү.
Монгол Улсын ерөнхийлөгч хүний хувьд ийм шаардлагыг тавьж уулзалт хийх нь зөв зүйл юм. Гэхдээ яагаад төрийн тэргүүн өөрөө иргэдтэйгээ гарч уулзаж болохгүй байна вэ. Ерөнхий сайд 100 хүнийг нүүрсний хулгайг зохицуулах багийн бүрэлдэхүүнд оруулна гэсэн хэдий ч иргэд төрийн тэргүүнийхээ үгийг хүлээсээр байна. Тэд Ерөнхийлөгчийн тэмцэхийг чөмгөө дундартал хүлээж байна.
Ч.Нандинцэцэг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...