ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР АЛСЛАГДСАН ГУРВАН ДҮҮРЭГТ 200 ТОНН ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛ, 100 ТОНН ХИВЭГ ОЛГОНО
- schedule 2024 оны 1 сарын 15
- chat_bubble 0
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын хамт өнөөдөр Төв, Хэнтий аймгийн зарим сумд болон нийслэлийн алслагдсан дүүрэг Багануурт ажиллалаа. Нийслэлийн хамгийн олон малтай Багануур дүүргийн хувьд энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд буй.
Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 3893 тонн хивэг болон хорголжин тэжээлийг аймгууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийн малтай иргэдэд 50 хувь хямдруулан олгох шийдвэр гарсны дагуу нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт нийт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ үеэр тус дүүргийн 4 дүгээр хорооны малчин С.Даваасүрэнгийн хот айлаар орж, малчдын санал сэтгэгдлийг сонсоход малчдын хувьд хорших, нэгдэх, хамтрах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зорилготой “Хот айл” загвар төслийг дэмжиж оролцохоо илэрхийлэн, малчин өрхүүд хоршооллын хэлбэрээр хамтран ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...