ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ”НИЙСЛЭЛ БОНД” ЖИЛИЙН 15-16,5 ХУВИЙН ХҮҮТЭЙ
- schedule 2024 оны 5 сарын 1
- chat_bubble 0
Нийслэлээс дотоодын болон олон улсын зах зээлд бонд гаргах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар намын бүлгүүд дэмжсэнээр баталлаа. Гадаад бондын хувьд нийт хэмжээ тодорхой болоогүй, Засгийн газрын өрийн дээд хэмжээтэй уялдуулан тогтоох аж. Орон сууцжуулалтын ажилд голчлон зарцуулагдах гадаад бондын хүү зургаан сар тутам эргэн төлөгдөх бөгөөд ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд Монголбанктай своп хэлцэл хийхээр төлөвлөснөө мөн мэдээлсэн байна.
Харин дотоодын зах зээлд гаргах 500 тэрбум төгрөгийн бонд нь жилийн 15-16.5 хувийн хүүтэй байхаар тогтоожээ. Нийт хөрөнгийн 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад мөн тодорхой хэсгийг бохир усны "Туул-1" цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...