ТЯНЬЖИН БООМТОД МОНГОЛЫН АЧАА 85-90 ХОНОЖ БАЙНА
- schedule 2024 оны 7 сарын 16
- chat_bubble 0
Тяньжин боомтод 2024 оны зургадугаар сарын байдлаар 5450 чингэлэг гацсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгээд байна.
Тяньжин боомт дээр үүссэн асуудлын талаар Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга 2024 оны зургадугаар 7-нд мэдээлэл хийсэн. Тэрбээр,"Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын чингэлгийн дийлэнх хэсэг бууж Монгол руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг. Харамсалтай нь, энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл уг асуудлын талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос өгсөн мэдээллээр "Долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 09-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 11 галт тэрэг гарсан. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 10600 TEU буюу 5300 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 85-90 хонож гарч байна. Авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж, лацаддаг талбай /Binhai Zhong Yuan/ -н хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллага ажиллаж байна" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...